Б.Жавхлан: Алдагдалтай төсөв батлах нь хувийн хэвшлээ дэмжих сонголт

Манай улс 5 жилийн өмнө л гэхэд ердөө 9 их наяд төгрөгийн зарлагатай төсөв баталж байжээ. Харин сүүлийн жилүүдэд улсын төсвийн зарлагыг 4-5 дахин нэмэгдүүлсэн ч төсвийн зарцуулалт, үр дүн сайжрахгүй байна гэж эдийн засагч дүгнэсэн байна. Тэгвэл ирэх жилийн төсвийг 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар боловсруулсан нь урсгал болон хөрөнгийн зардлыг нэмэгдүүлж болзошгүй бөгөөд цаашид гаднаас зээлэх өрийн дарамтыг нэмэх эрсдэлтэй юм байна. 

Энэ оны улсын төсвийн орлого, зарлагыг 33.5 их наяд төгрөгөөр тооцон  алдагдалгүй төсөв баталж байсан. Ингэхдээ улсын төсвийн орлогын 80 хувийг бүрдүүлэгч нүүрс экспортын орлогыг хэт өөдрөгөөр төсөөлж, төсвийн орлогыг хэт өндөр дүнгээр тооцсон нь эрх баригчдын гол алдаа болсон. Эдийн засгийн гол бүрдүүлэгч экспортын нүүрсний үнийг тонн тутмыг 105 ам доллароор тооцоолсон нь төсвийн алдагдал үүсгэх гол хүчин зүйл болж төсөвт тодотгол хийхэд хүрсэн юм. Харин ирэх оны төсвийг 31 их наядын орлого олж, 33 их наядын зарлага гаргаж, 1.3 их наядын алдагдалтай байхаар тооцоолжээ. Алдагдалтай төсөв баталж байгаа нь гадаад болоод дотоодын эдийн засагт учирч болох эрсдэлийг тооцоолсон зохицуулалт юм байна. Мөн нөгөө талдаа хувийн хэвшлийн дэмжих боломж гэж үзжээ. 

Ирэх оны  төсвийн төслийн боловсруулалт нь өмнөх жилүүдтэй харьцуулахад иргэний хөгжлийг дэмжсэн төсөл болсон гэдгийг эдийн засагч онцоллоо. Харин төсвийн алдагдал нь урсгал болон хөрөнгийн зардал нэмэгдүүлж болзошгүй бөгөөд цаашид гаднаас зээлэх өрийн дарамтыг өсгөх эрсдэлтэй юм байна.  

Манай улс 5 жилийн өмнө л гэхэд ердөө 9 их наядын зарлагатай төсөв баталж байжээ. Харин сүүлийн жилүүдэд улсын төсвийн зарлагыг 3-4 дахин нэмэгдүүлсэн ч төсвийн зарцуулалт үр дүн сайжрахгүй байна гэж эдийн засагч дүгнэлээ.

Одоогийн байдлаар нүүрсний үнийг 70 доллароор тооцоолон экспортод гаргаж байгаа юм. Ирэх онд экспортлох 90 сая тонн нүүрсний үнийг мөн адил 70 доллароор экспортлоно гэж тооцоолжээ. БНХАУ-ын талаас 200 хүртэлх тонн нүүрс экспортоор авах боломжтой гэдгээ мэдэгджээ. Харин манай улсад энэ хэмжээний нүүрс экспортлох хүчин чадал дутмаг байна. 

Цаашид нүүрсний үнэ улам унах төлөвтэй байгаа бөгөөд одоогоор тооцоолсон үнээс даруй 50 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

90 сая тонн нүүрснээс илүү экспортлох 150-200 хүртэлх тонн нүүрс гаргах боломжтой 70 долларт 

НӨАТ-ын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд дараах байдлаар өөрчлөлт оруулахаар тусгажээ. Тухайлбал  

- 800 мянга хүртэлх орлоготой иргэдийг татвараас чөлөөлөх

- 1,5 сая төгрөг хүртэлх орлоготой иргэний 800 мянган төгрөгтэй тэнцэх хэмжээнд татвар авахгүй