Өнөөдөр ЗГ-аас 100 хоногийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлуудынхаа үр дүнг танилцууллаа

Өнөөдөр ЗГ-аас 100 хоногийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлуудынхаа үр дүн болоод Монгол улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг танилцууллаа.  2,6 хувь хүртэл  унасан манай улсын эдийн засаг өнгөрсөн 100 хоногт өсөж 5.6 хувь болсон нь тэдний ажлын бодит үр дүн гэж ЗГ-аас тодотголоо. Гэсэн хэдий ч бодит амьдрал дээр иргэдийн хамгийн тулгамдсан асуудлууд, тэр дундаа бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, татвар шимтгэлийн хувь хэмжээ зэрэг санхүүгийн асуудлууд улам хүндэрсээр байгаа нь эдийн засаг өссөн гэдэгтэй нийцэхгүй байна гэж иргэд хэлж байна.

Занданшатарын ЗГ өнгөрсөн 100 хоногийн хугацаанд 2.2 их наяд төгрөгийн  үргүй зардлыг хэмнэсэн, эрүүл мэндийн хөрөнгө оруулалт 5.5 дахин, боловсролын хөрөнгө оруулалт хоёр дахин өссөн төдийгүй улсын эдийн засгийн өсөлт 3 орчим хувиар нэмэгдсэн зэрэг олон эерэг үзүүлэлтүүд гарсан гэдгийг Ерөнхий сайд танилцууллаа. 

Монгол улсын Ерөнхий сайд ажлаа авах үедээ татвар шимтгэл НӨАТ-ын хувь хэмжээг бууруулах реформыг хийнэ гэдгээ онцолж байсан. Тэгвэл одоогоор татвар шимтгэл бууруулах бодлогод нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын хувь хэмжээг 2 хувь байсныг 5 хувь болгон нэмэгдүүлэх шийдвэрийг гаргаад байна. Гэвч иргэдийн амьдралд татвар нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг бууруулах бодит шийдвэр хэрэгтэй байгаа. Хэдийгээр улсын эдийн засаг сайжирсан ч иргэдийн санхүүгийн асуудал улам хүндэрсээр байна. Өдрөөс өдөрт бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, төгрөгийн  ханш унаж байгаа нь иргэдийн амьжиргааг улам бүр дордуулсаар байна.

Хэдийгээр 3Г-ын ажлыг 100 хоногт дүгнэх нь хэт өрөөсгөл ойлголт ч тэдэнд хяналт тавих үүрэгтэй УИХ-ын гишүүд ч хангалтгүй ажилласан гэж дүгнэж байсан юм. Харин ЗГ энэ хугацаанд бодит үр дүнд хүрсэн гэж ийнхүү тайлагнасан юм. Мөн ирэх 5 жилийн үндсэн чиглэлийн концефцоо танилцуулан шинэ итгэл, эрс шинэтгэл” нэртэй, 10 цогц реформыг хэрэгжүүлэхээ тодорхойллоо.