Ирэх Бямба гарагт МАН-ын бага хурал хуралдаж дараагийн намын даргаа тодруулах юм. УИХ-ын дарга Л.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Гэвч сүүлийн өдрүүдэд уг асуудалтай холбогдуулан улс төрийн хүрээнд олон маргаан гарч байна. Эдгээр болон бусад асуудалтай холбогдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.
УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг МАН-ын даргад нэр дэвшихээ мэдэгдсэнээс хойших хугацаанд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа харлуулсан мэдээлэл хөвөрсөн талаар тэрбээр хэлж байна. Тухайлбал ЖДҮ-ийн зээл болон шинэ хоршоо хөдөлгөөнөөр дамжуулан сонгуулийн зардал хийсэн, мөн админерал гэх компаниар дамжуулан нүүрсний хэрэгт холбогдсон зэрэг мэдээллүүд гараад байсан юм. Харин тэрээр дээрх асуудлыг ийнхүү тайлбарлаж байна.
МАН дотооддоо маргаантай байгаа нь нууц биш гэдгийг тэрээр хэлж байна. Харин нам дотор томоохон хагарал үүсэхэд цөөнгүй улс төрчдийн нөлөө орсон гэдгийг ч цохон хэлсэн юм.
Ийнхүү тэрээр 2 цаг гаруй хугацаанд нээлттэй ярилцаж сэтгүүлчдийн сонирхсон бүхий л асуултад хариулт өглөө.