Хөвсгөл аймагт эрэн хайж байсан 2 настай хүүгийн цогцсыг алга болсон газраас нь 3-4 км зайнаас олжээ

9 сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн “Сайхан мод” гэх газраас 2 настай хүү сураггүй алга болсон гэх мэдээллийн дагуу эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Тухайн өдрөөс хойш 9 хоногийн хугацаанд төр, хувийн хэвшил, иргэдийн хамтарсан баг эрэн хайх ажиллагааг алга болсон газраас 25 км хүртэлх зайны радиуст үргэлжлүүлж байсан юм. Гэвч өнөөдөр 16 цагийн орчимд алга болсон газраас 3-4 км зайд 2 настай хүүг амиа алдсан байдалтай олжээ.  

Цагдаагийн Ерөнхий газраас одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн бөгөөд хэргийн үнэнг тогтооход цаг хугацаа шаардлагатай гэсэн юм.