АНУ-ын ТНБД Марко Рубио Ватиканд айлчилж, Ромын Пап лам XIV Лео-той уулзжээ

Пүрэв гарагт АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Ватикан буюу гэгээн ширээт улсад зочилж, Ромын пап XIV-р Леотой уулзлаа. Энэхүү айлчлал нь Ираны мөргөлдөөнөөс үүдэн АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп болон пап лам нарын хоорондын харилцаа хөрсөн үед тохиожээ. 
Тэгвэл Марко Рубио, пап лам Лео нар Украины дайн, ойрх дорнодын мөргөлдөөн зэрэг олон улсын нөхцөл байдлыг хэлэлцсэн байна. Баасан гарагт АНУ-ын иргэншилтэй хүн анх удаа Пап ламаар тодорч, католик сүм хийдийг тэргүүлж эхэлсний нэг жилийн ой тохиож байна. 
Пап лам Лео  энх тайвны төлөө тууштай зогсож, АНУ-Израилын Ираны эсрэг явуулж байгаа цэргийн ажиллагааг шүүмжилсээр байгаа юм. Тэрээр мөргөлдөөнийг зогсоохыг уриалж байгаа ч Д.Трамп түүн рүү удаа дараа дайрч давшлан, Пап ламыг Иран улсыг цөмийн зэвсэгтэй болохыг дэмжиж байна хэмээн буруутгасан юм.

Шинжээчид Пап лам болон Трамп нарын үзэл бодол асар их зөрүүтэй байгааг онцолж байна. 'Олон улсын хууль тогтоомж, олон талт үзэл маш бүдүүлгээр зөрчигдөж байгаа үед сүм хийдийн удирдлагууд дуугүй сууж чадахгүй байдалд хүрсэн” гэж үзэж байна.

Үүнээс гадна Трамп Католик шашны тэргүүнийг тогтмол шүүмжилж байгаа нь АНУ-ын ирэх завсрын сонгуульд нөлөөлж магадгүйг улс төр судлаачид анхааруулж байна. Учир нь АНУ дахь католик шашинтнууд 'Хамгийн том савлагаатай сонгогчдын бүлэг'-т тооцогддог бөгөөд хэрэв тэд Трампын эсрэг эргэвэл бүгд найрамдах намынханд асуудал үүснэ гэж тэд үзэж байна.