Пассив барилга нь ердийн барилгаас 7–8 дахин бага эрчим хүч хэрэглэдэг

Манай улс шиг эрс тэс уур амьсгалтай оронд пассив барилга нь хамгийн тохиромжтой гэж үзэж байна. Өвлийн улиралд агаарын бохирдлыг бууруулаад зогсохгүй, эрчим хүчний хомсдол болон хэрэглээний өсөлтийн асуудлыг ч шийдэх боломжтой юм. Өнөөдөр монголын барилгачдын нэгдсэн холбооноос “100 мянган айлын эрчим хүчний хэмнэлттэй, ногоон пассив орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх засгийн газрын тогтоолын төслийг ерөнхий сайд н. Учралд хүргүүлжээ.

Пассив барилга нь нарны сэргээгдэх эрчим хүчийг түлхүү ашигладаг тул төвийн сүлжээнээс авах эрчим хүчний хэрэгцээ эрс багасдаг. Үүгээр зогсохгүй, үйлдвэрлэсэн илүүдэл цахилгааныг улсын сүлжээнд нийлүүлж, буцаан борлуулах боломжтой юм. Ингэснээр нэг талаас улсын эрчим хүчний ачааллыг бууруулж, нөгөө талаас тухайн айл өрхөд нэмэлт орлого үүсгэх давуу тал бий болдог байна. Иймд монголын барилгачдын нэгдсэн холбооноос санаачлан "100 мянган айлын эрчим хүчний хэмнэлттэй, ногоон пассив орон сууц" үндэсний хөтөлбөрийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх засгийн газрын тогтоолын төслийг ерөнхий сайд н.учралд хүргүүлж буй талаар мэдэгдлээ

Пассив хаусыг зөвхөн амины орон сууц төдийгүй олон нийтийн барилга, цэцэрлэг, сургууль зэрэг байгууллагад ашиглах бүрэн боломжтой байна.тус засгийн газарт өргөн барьж буй тогтоолын төсөл хэрэгжсэнээр жилд ойролцоогоор 10 мянга орчим пассив барилга ашиглалтад орж, 2036 он гэхэд нийт 100 мянган пассив орон сууц ашиглалтад орох төлөвтэй байна. Үүний үр дүнд барилгын салбарт үйлдвэрлэл, ажлын байр нэмэгдэх давуу талтай юм. Мөн засгийн газраас тус хөтөлбөрийн хүрээнд газар чөлөөлөлт, бодлогын дэмжлэг, ногоон зээл зэрэг санхүүжилтийн механизмуудад хамруулах замаар дэмжлэг үзүүлж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах шаардлагатайг тайлбарлалаа.

Пассив барилгын өөр нэг давуу тал нь сэргээгдэх эрчим хүчтэй уялдах боломж юм. Дулаан алдагдал маш бага тул нарны хавтан зэрэг бага чадлын эх үүсвэрээр тухайн барилгын эрчим хүчний хэрэгцээг бүрэн хангах боломжтой. Цаашлаад илүүдэл үйлдвэрлэсэн цахилгааныг төвийн сүлжээнд нийлүүлэх нөхцөл бүрдвэл айл өрх эрчим хүчний хэрэглэгч байхаас гадна үйлдвэрлэгч болж, нэмэлт орлого олох боломжтойгоороо томоохон давуу талтай байна. Тиймээс төр хувын хэвшилийн түншлэлээр 100 мянган айлын эрчим хүчний хэмнэлттэй, ногоон пассив орон сууц" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлвэл агаарын бохирдол утаа гэх мэт асуудал байхгүй болон гэдгийг тайлбарлалаа