Япон улсын автомашин үйлдвэрлэгч хоёр дахь том “Хонда” компани 1957 онд хөрөнгийн биржид бүртгүүлснээсээ хойш буюу сүүлийн 70 орчим жилийн хугацаанд анх удаа бүтэн жилийн санхүүгийн алдагдал хүлээснээ зарлажээ. Дэлхий дахинд цахилгаан автомашины зах зээлийн эрэлт суларсантай холбоотойгоор “Хонда” компани үйл ажиллагааны төлөвлөгөөгөө эргэн харж, зарим загварын үйлдвэрлэлээ цуцалж, бүтцийн өөрчлөлт хийснээр 9-10 тэрбум ам.долларын хохирол амссан байна. АНУ-ын Засгийн газар цахилгаан автомашин худалдан авагчдад олгодог байсан татварын хөнгөлөлтөө цуцалж, импортын автомашины татварыг нэмэгдүүлсэн нь “Хонда”-гийн ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлжээ. Хэдийгээр “Хонда” томоохон алдагдал хүлээсэн ч хөрөнгө оруулагчид ирээдүйг нь эергээр харж байгаа юм байна. Хөрөнгийн биржүүдийн арилжааны үеэр “Хонда” компанийн хувьцааны ханш 7 хувиар өссөн нь хөрөнгө оруулагчид японы нэр төрд итгэл хүлээлгэж байгааг харуулжээ.