Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон орон нутгийн өмчит 35 музейд 300 мянга гаруй үзмэр, түүх соёлын үнэт өв хадгалагдаж байна

Өчигдөр олон улсын музейн өдөр тохиож байна. Тус өдрийг тохиолдуулан монголын үндэсний музейгээс “Хуваагдмал дэлхийг нэгтгэж буй музейнүүд” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Тус хурлаар музейн салбарын нийгэм, соёл, боловсрол, шинжлэх ухаан болон орон нутгийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг хэлэлцэж,  цаашдын бодлого, хөгжлийн чиглэлийн талаар санал солилцжээ.

Манай улсад музейн салбарын хөгжил xx зууны эхэн үеэс эхлэлтэй. Судлаачдын үзэж буйгаар 1923 онд судар бичгийн хүрээлэнгийн дэргэд анхны музей байгуулагдсан нь орчин үеийн музейн салбарын үндэс суурь болсон байна. Харин 1924 онд байгуулагдсан монголын үндэсний музей нь монгол улсын анхны төрийн музейд тооцогддог бөгөөд өнөөдөр 60 мянга гаруй үзмэрийг хадгалан хамгаалж байна. Энэ жил олон улсын музейн өдрийг тохиолдуулан “Хуваагдмал дэлхийг нэгтгэж буй музейнүүд” сэдвийн дор эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Тус хурлаар музейн салбарын хөгжил, нийгэм, соёл, боловсролд үзүүлж буй хувь нэмэр, цаашдын чиг хандлага, бодлого стратегийн асуудлыг хэлэлцлээ

Манай улс 2003 оноос хойш олон улсын музейн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж иржээ. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд Монгол улсын үндэсний, улсын болон бүс нутгийн зэрэглэлтэй нийт 44 музейн 250 гаруй мэргэжилтэн оролцлоо. Мөн соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны сайд оролцож, музейн салбарыг төрийн бодлогоор дэмжих, салбарын ажилтнуудын цалин хангамжийг нэмэгдүүлэх,мөн музейн байгууллагууд төрөөс санхүүжилт авахыг дан ганц хүлээхээс илүүтэй өөрсдийн маркетинг, сурталчилгааны ажлыг тогтмол, мэргэжлийн түвшинд хөгжүүлэх шаардлагатайг онцоллоо  

Тус эрдэм шинжилгээний хурлаар музейн салбарын нийгэм, соёл, шинжлэх ухаан, боловсрол, орон нутгийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг онол, практикийн түвшинд хэлэлцэх, олон улсын чиг хандлагатай харьцуулан үнэлэх, цаашдын бодлого, стратегид тусгах зөвлөмж боловсруулж, салбарын хөгжилд дүн шинжилгээ хийж, ирээдүйн зорилгоо тодорхойлох юм байна