Б.Баярбаатар: Жеффри Эпстийний хэрэгтэй холбоотой нээлттэй сонсгол зохион байгуулна

АНУ-ын Конгресс өнгөрсөн онд Жеффри Эпстийнтэй холбоотой материалыг ил болгох хууль баталж, энэ оны 1 сард олон сая нотлох баримтыг олон нийтэд нээлттэй болгосон. Эдгээр материалд манай улсын төрийн өндөр албан тушаал хашиж байсан зарим улс төрчид тодруулбал Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, Х.Баттулга нарын нэр дурдагдсан учир асуудлыг судалж эхэлсэн. Тэгвэл уг асуудлаар УИХ-ын гишүүн Б.Баярбаатар УИХ-ын даргад нээлттэй сонсгол явуулах хүсэлтээ хүргүүлээд байна. Түүнчлэн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн Гадаад харилцааны зөвлөхөөр ажиллаж байсан Л.Пүрэвсүрэнгийн Жеффри Эпстийн рүү илгээсэн цахим шууданд 13 настай охины эцэг эх зөвшөөрөөгүй тул загвар өмсөгч 19 настай охиноор бэлэг барина гэж бичсэн нь ил болжээ.

Жеффри Эпстийний хэрэгт манай улсын нэр бүхий улс төрчид холбогдсон талаарх асуудлаар ирэх долоо хоногт УИХын Хууль зүйн байнгын хороо хэлэлцэж сонсголын товыг батлах хүлээлттэй байна.