Энэ оны элсэлтийн шалгалт ирэх 25-ны өдрөөс эхэлнэ. Энэ удаагийн элсэлтийн шалгалтын зохион байгуулалтад зарим төрлийн өөрчлөлт орж байгаа юм. Тухайлбал, тусгай хэрэгцээт шалгуулагчдын элсэлтийн шалгалтыг нэмэлтээр бэлтгэсэн шалгалтын төвд авна. Мөн шалгуулагчдын гар утсыг хураахгүй, сүлжээ унагаах хамгаалалт дотор хийнэ гэж албаныхан мэдээлсэн байна.
-
2024 онд элсэлтийн шалгалтад 35 мянга гаруй шалгуулагч бүртгүүлж байсан бол сүүлийн 2 жилд энэ тоо өссөн байна. Тухайлбал, өнгөрөгч 2025 онд 43 мянга гаруй, энэ онд 49 мянга гаруй шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлжээ.
-
Энэ онд элсэлтийн шалгалт өгөхөөр зэхэж буй нийт шалгуулагчдын 45 хувь нь эрэгтэй бол 55 хувь нь эмэгтэй. Мөн 87 хувь нь энэ оны төгсөгчид байгаа бол 13 хувь нь өмнөх оны төгсөгчид байна.
-
Тэгвэл шалгуулагчдын дийлэнх буюу 35 мянга гаруй нь математикийн хичээлийн шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Харин түүхийн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн хүний тоо 1511, газар зүй 1392 байгаа бол орос хэлний шалгалт өгөхөөр бүртгүүлсэн хүний тоо 571 байгаа нь хамгийн бага шалгуулагч бүртгүүлсэн үзүүлэлттэй хичээлүүд байна.
-
Элсэлтийн шалгалт ирэх 25-ны өдөр түүх, англи хэлний хичээлийн шалгалтаар эхэлж, 28-ны өдөр физик, орос хэл, монгол хэлний хичээлийн шалгалтаар өндөрлөнө. Улсын хэмжээнд шалгалтууд 55 төвд зохион байгуулагдах бөгөөд нийт 3500 гаруй багш, ажилтнууд ажиллах юм.
Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид сурсан мэдсэнээ шалгуулах, мэргэжил сонгох, түүний дагуу их сургуульд элсэх чухал өдрүүд удахгүй эхлэх гэж байна. Тухайлбал ирэх 25-ны өдрөөс элсэлтийн шалгалт эхлэх бөгөөд 49 мянга гаруй шалгуулагч бүртгүүлсэн нь өнгөрсөн жилүүдээс өссөн үзүүлэлт юм. Улмаар Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газартай хамтран аюулгүй байдал, нийтийн хэв журмыг хангах бөгөөд шалгуулагчид нийтийн тээврээр үнэгүй үйлчлүүлэх боломжтой болох юм. Цаашлаад энэ жилийн элсэлтийн шалгалтын зохион байгуулалтад зарим төрлийн өөрчлөлт өөрчлөлт орсон бөгөөд тусгай хэрэгцээт шалгуулагчдад зохих шалгалтын төв болон материал бэлдэх юм. Үүнээс гадна гар утастай холбоотой асуудлууд өнгөрсөн жилүүдэд цөөнгүй гарсан. Иймд гар утсыг хураахгүйгээр сүлжээг унагаах хамгаалалтын гэр дотор хийнэ гэдгийг албаныхан онцоллоо.
Түүнчлэн энэ жилийн элсэлтийн шалгалтад бүртгүүлсэн нийт шалгуулагчдын хамгийн олон буюу 35 мянга нь математикийн хичээлээр шалгалт өгөх бол хамгийн бага буюу 571 нь орос хэлний хичээлээр шалгалт өгөх юм байна. Хамгийн олон шалгуулагч бүртгүүлсэн буюу математикийн хичээлийн шалгалтын материалтай холбоотой асуудал өнгөрсөн онд олон нийтийн анхаарлыг татаад байсан. Тэгвэл ерөнхий боловсролын болон их сургуулийн багш нарын бүрэлдэхүүн зохих мэдлэг, ойлголтод нийцүүлж, шалгалтын материалыг боловсруулдаг гэдгийг албаныхан тайлбарлаа.
Үүнээс гадна ирэх жилээс элсэлтийн шалгалтад томоохон өөрчлөлтүүд бий болох юм байна. Тухайлбал, олон улсын шалгалтын жишгийн дагуу буюу sat-ийн хэлбэрт шилжих бөгөөд судлагдахууны түвшний дагуу шалгуулагч шалгалт өгөх юм. Тус өөрчлөлт ирэх онд туршигдаж, 2028 оноос хэрэгжиж эхлэх юм байна.