АНУ-ын Сенатын танхим Д.Трампын дайны эрх мэдлийг хязгаарлах тогтоол баталлаа АНУ-ын Сенатын танхим Ерөнхийлөгч Д.Трампын конгрессын зөвшөөрөлгүйгээр Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулах эрхийг хязгаарлах тухай тогтоол баталлаа. Тэгвэл уг шийдвэр нь Д.Тр

ЧАНУ-ын Сенатын танхим Ерөнхийлөгч Д.Трампын конгрессын зөвшөөрөлгүйгээр Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулах эрхийг хязгаарлах тухай тогтоол баталлаа. Тэгвэл уг шийдвэр нь Д.Трампын гадаад бодлогод томоохон цохилт болж байна гэж олон улсын ажиглагчид үзэж байна.

Сенатын танхим олон хоног мэтгэлцсэний эцэст санал хураалт явуулж, тус тогтоолыг гишүүдийн олонх буюу 55 хувийн саналаар дэмжжээ. Ерөнхийлөгчийн харьяалагддаг Бүгд Найрамдах намын хэд хэдэн сенатор сөрөг хүчний Ардчилсан намынхантай санал нэгдсэнээр уг хуулийн төсөл батлагджээ.

Шинэ тогтоолын дагуу АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ираны эсрэг ямарваа нэгэн зэвсэгт мөргөлдөөн, цэргийн хүч хэрэглэхийн өмнө заавал конгресс хоёр танхимын хууль тогтоогчдоос албан ёсны зөвшөөрөл эсвэл дайн зарлах эрхийг авах ёстой болж байгаа юм.

АНУ-ын үндсэн хуулиар дайн зарлах албан ёсны эрх мэдэл зөвхөн конгресст байдаг ч тус улсын үндсэн хууль нь Ерөнхийлөгч болон конгрессын дунд цэргийн эрх мэдлийг хуваачихсан байдаг нь маргаан дагуулдаг байна.

Тэгвэл Д.Трампын засаг захиргаа Ираны эсрэг бие даан агаарын цохилт өгч эхэлсэн учраас конгрессын танхим 1973 оны Дайны бүрэн эрхийн тухай хуулийг үндэслэн хяналтаа тогтоохоор шийджээ.

АНУ-ын төлөөлөгчдийн танхим уг тогтоолыг өмнө нь баталчихсан байсан бол одоо сенатын танхим баталснаар конгресс бүхэлдээ Ерөнхийлөгчийн эсрэг нэгдмэл байр суурьтай байгаагаа илэрхийлж байна. Д.Трампын Ираны эсрэг баримталж буй "Дээд зэргийн шахалт үзүүлэх" бодлого нь өөрийнх нь намынхан дунд ч дэмжлэгээ алдаж эхэлснийг харууллаа