Ц.Гарамжав нь  уул уурхайн нөхөн сэргээлтийг шинэ шатанд гарган, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд манлайлан ажилласан

Үндэсний их баяр наадмын босгон дээр МУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медалиар шагнагдсан эрхмүүдийн нэг нь “Монполимет” группын үүсгэн байгуулагч, төр, нийгмийн зүтгэлтэн, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Цэдэнгийн Гарамжав юм. Тэрээр эзэмшсэн мэргэжил , эрхэлж буй үйл хэргээрээ улсдаа, төрдөө томоохон бүтээн байгуулалтыг хийсэн,  уул уурхай, барилга болон бусад салбарт  манлайлагч нарын нэг юм.

Цэдэнгийн Гарамжав нь геологич, уул уурхайн инженер мэргэжилтэй бөгөөд 1992 онд “Монполимет” компанийг үүсгэн байгуулж, өдгөө геологи хайгуул, барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний хэмжээний томоохон групп болгон хөгжүүлжээ. “Монполимет” групп нь манай улсын уул уурхайн салбарт олон улсын дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлж, байгаль орчны нөхөн сэргээлтийг олборлолттой зэрэгцүүлэн хэрэгжүүлэх зарчмыг тогтмол баримталж ирсэн компаниудын нэг юм. 

“Монполимет” групп олон мянган ажлын байр бий болгож, үндэсний үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын салбарт тогтвортой хөрөнгө оруулалт хийсээр ирсэн бөгөөд барилгын материалын үйлдвэрлэл, дэд бүтцийн хөгжлийг дэмжсэн томоохон төслүүдийг хэрэгжүүлжээ. 

Уул уурхай, геологи, барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэл, худалдааны салбарт байгальд ээлтэй, олон улсын дэвшилтэт технологийг нэвтрүүлж, уул уурхайн нөхөн сэргээлтийг шинэ шатанд гарган, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд манлайлан ажилласан нэгэн бол яалтчгүй цэдэнгийн гарамжав юм. Олон зуун тогтвортой ажлын байр бий болгож, үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэн монгол улсын нийгэм, эдийн засагт оруулсан хувь нэмрийг нь ийнхүү төрөөс өндрөөр үнэлэн монгол улсын хөдөлмөрийн баатар цолоор  шагнасан юм.

Цэдэнгийн Гарамжав нь хувийн хэвшилд ажиллахын зэрэгцээ төрийн албанд хүчин зүтгэж, 2016-2020 онд улсын их хурлын гишүүнээр ажилласан. Тэрбээр уул уурхай, үйлдвэрлэл, эдийн засгийн хөгжлийг дэмжих, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэх, байгаль орчны нөхөн сэргээлтийн жишгийг бий болгох чиглэлээр олон жил тасралтгүй ажилласан хөдөлмөрч нэгэн юм.