Өдгөө Их Британийн нэрд гарсан поп дуучин Ed Sheeran АНУ даяар өөрийн аялан тоглолтыг хийж байгаа юм. Харин энэ сарын эхээр Нью-Жерси дэх "Metlife" цэнгэлдэх хүрээлэнд болсон Ed Sheeran-ий аялан тоглолтын үеэр реппер Macklemore өөрийн улс төрийн байр суурийг илэрхийлсэн байна.
Тухайлбал, тэрээр газын зурваст болж буй үйл явдлыг эсэргүүцэн “Палестиныг чөлөөл” хэмээн хашхирч, тайзны дэлгэцээр дайны хор уршгийг харуулсан зураг, дүрс бичлэгийг уншигчдад харуулжээ.
Энэ үйл явдлын дараа Израилыг дэмжигчид болон цэнгэлдэх хүрээлэнгүүдийн эзэд реппер залууг Еврейчүүдийн эсрэг үзлийг сурталчилсан гэж буруутган, түүнийг аялан тоглолтоос хасахыг поп дуучин Ed Sheeran-аас шаардсан байна. Үүнтэй холбогдуулан поп дуучны менежментийн баг реппер Macklemore-ийг аялан тоглолтын бүрэлдээхүүнээс хассан нь бусад уран бүтээлчдийн дургүйцлийг дээд цэгт нь хүргэжээ.
Тухайлбал алдартай продюсер Finneas, Данийн поп хамтлаг Lukas Graham тэргүүтэй уран бүтээлчид, мөн арын албаны ажилчид, хөгжимчид бүгд аялан тоглолтод оролцохгүй гэдгээ зарласан байна. Ийнхүү поп дуучин Ed Sheeran-ий АНУ-ын аялан тоглолт ямар ч туслах дуучингүй, дагалдах амьд хөгжмийн хамтлаггүй болсон тул үлдсэн тоглолтууд нь цуцлагдаж болзошгүй байна.