Зэрлэг амьтан унтуулах зориулалттай буу болон бусад шаардлагатай техник, тоног төхөөрөмжгүй байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Энэ асуудалтай холбогдуулан Байгаль орчны яам болон бусад холбогдох байгууллагуудаас мэдээлэл өглөө. Тодруулбал, иргэдэд сэрэмжлүүлэг, заавар зөвлөгөөг тогтмол хүргэсэн гэж мэдээлж байгаа ч уг осол гарсан бүс нутгийн иргэд хангалттай мэдээлэл аваагүй тухайгаа хэлж байсан юм. Мөн энэ жил баавгай ихээр орж ирж буй 12 аймагт зүү шидэх буюу булчин сулруулах зориулалттай бууг гадаадын орнуудаас авч ирэхээр төлөвлөсөн байна.
2026 оны байдлаар улсын хэмжээнд 11 аймаг, нийслэлд баавгай суурьшлын бүсэд орж ирсэн 754 тохиолдол бүртгэгджээ. Үүнтэй холбогдуулан засгийн газрын тогтоолоор 1 тэрбум 88 сая төгрөгийн хөрөнгийг засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргаж, шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон байна. Энэ хүрээнд баавгайг барих, шилжүүлэн нутагшуулах үед ашиглах зүү шиддэг буюу булчин сулруулах зориулалттай 12 ширхэг бууг гадаадын орноос худалдан авахаар төлөвлөжээ. Хэрэв буу нийлүүлэх компанитай гэрээ хийвэл тоног төхөөрөмжийг 30-45 хоногийн хугацаанд оруулж ирэх боломжтой гэдгийг холбогдох байгууллагаас мэдээлж байна. Мөн аймаг, нийслэл, айл өрх бүрд урьдчилан сэрэмжлүүлэх сэрэмжлүүлэг өгч байгаа гэсэн боловч баавгай хүний аминд хүрсэн тухайн бүс нутгийн иргэдэд ямар нэгэн сэрэмжлүүлэх өгөөгүй гэдгийг тус хавийн оршин суугчид хэлж байна. Мөн “хүний амь нас эрсдэж байж арга хэмжээ авах биш, эрсдэл үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх хэрэгтэй гэж бухимдлаа илэрхийллээ
Амьтны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасны дагуу байгалийн тэнцлийг хангах, хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор иргэн хуулийн этгээдэд хохирол учруулахаас сэрэмжлэн Дархан-Уул аймагт 3, Сэлэнгэ аймагт 3, Хөвсгөл аймагт 3, Хэнтий аймагт 6, Увс аймагт 3, Завхан аймагт 3, Төв аймагт 3, Нийслэлийн байгаль орчны газарт 3, нийт 8 аймаг, нийслэлд 27 хүрэн баавгайг цагдаагийн хяналт дор эрсдэлтэй нөхцөлд тоо толгойг зохицуулах зөвшөөрөл олгожээ
Иргэдийн зүгээс олон жилийн турш зэрлэг амьтан унтуулах зориулалттай буу зэрэг шаардлагатай техник, тоног төхөөрөмжгүй байсанд шүүмжлэлтэй хандаж байна. Түүнчлэн хүний амь нас, аюулгүй байдлыг хамгаалах урьдчилан сэргийлэх ажлыг бодитой, шуурхай зохион байгуулах шаардлагатайг хэлж байна. Өөрөөр хэлбэл, эрсдэл бий болсны дараа бус, эрсдэл үүсэхээс өмнө иргэдэд мэдээлэл хүргэж, зориулалтын тоног төхөөрөмжөөр хангах нь холбогдох байгууллагуудын анхаарах гол асуудал гэдгийг тэд онцоллоо.