Улсын хэмжээнд 10-р сарын 11-ний өдрийн байдлаар ой, хээрийн гал түймрийн 172 удаагийн тохиолдол бүртгэгдэж, 7.9 орчим тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Харин гал түймрийн дийлэнх нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй байгаа тул төвийн болон зүүн аймгуудад хуурайшилтын түвшин өндөр байгаа энэ цаг үед иргэн бүрийг сонор сэрэмжтэй, хариуцлагатай байхыг онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр баруун бүсийн аймгуудад хуурайшилтын түвшин харьцангуй өндөр байгаа тул иргэдийг сонор сэрэмжтэй байж, ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Иймд иргэдийг ОБЕГ-аас ил задгай гал түлэхдээ болон аялал, зугаалгад явахдаа галын аюулгүй байдлыг сайтар сахиж, түймэр гарахаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна. Гал түймрийн аюултай нөхцөл байдал үүссэн тохиолдолд холбогдох байгууллагад яаралтай мэдээлж, байгаль орчин, өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгийг хамгаалахыг анхаарууллаа.