Бүгд Найрамдах Франц улсад манай улсын 3100 гаруй иргэн албан ёсны бүртгэлтэй оршин суудгаас 260 гаруй нь оюутан байна

Франц улсад манай улсын 3100 гаруй иргэн албан ёсны бүртгэлтэй оршин суудгаас 260 гаруй оюутан байдаг байна. Гадаад харилцааны яамны консулын өгсөн мэдээлэлээр манай улсын иргэд уг үймээн самуунд оролцохгүй байгаа бөгөөд одоогоор үймээн самуунаас шалтгаалж хохирсон иргэн байхгүй байгааг мэдээлж байна. 

Өнгөрсөн 9-р сард Францын сурагчид болон оюутнууд боловсролын салбарын хямрал, төсвийн таналт, сургуулиудын дэд бүтэц болон хүний нөөцийн дутагдлыг эсэргүүцэн, жагсаал зохион байгуулсан нь эцэстээ өргөн хүрээг хамарсан үймээн самуун болон хувираад байгаа билээ. Өнгөрсөн долоо хоногт гарсан үймээн самууны үеэр 143 жилийн түүхтэй лимож хотын захиргааны байр шатаж, бараг бүрэн сүйрсэн нь эсэргүүцлийн арга хэмжээ ямар хэмжээнд хүрснийг илтгэж байгаа юм. Хууль сахиулагчид улс орны хэмжээнд 2,000 гаруй хүнийг баривчлан саатуулаад байгаа ч нийгмийн уур амьсгал туйлын тэсрэмтгий хэвээр байна. Тэгвэл Франц улсад манай улсын 3100 гаруй иргэн албан ёсны бүртгэлтэй оршин суудагаас 260 гаруй оюутан байдаг байна. Өнөөдрийн байдлаар манай улсын иргэд үймээн самуунд оролцохгүй байгаа бөгөөд хохирч гэмтсэн иргэн бүртгэгдээгүй гэж холбогдох албанаас мэдээллээ.

Амьжиргааны өртгийн өсөлт, нийгэм, эдийн засгийн асуудлыг эсэргүүцсэн өргөн хэмжээний жагсаал нь Парис, Марсель, Лион, Бордо, Лимож зэрэг хотод нийтийн эмх замбараагүй байдал, хүчирхийлэл, галдан шатаах, дээрэм тонуулын хэлбэрт шилжсэн байна. Иймд Франц улсад зорчихоор төлөвлөж буй болон оршин суугаа Монгол улсын иргэд жагсаал, цуглаан зохион байгуулагдаж буй газар болон ойр орчмоос хол байх, олон хүн цугларсан, нөхцөл байдал хурцдаж болзошгүй бүсэд зорчихоос зайлсхийх цагдаа, хууль сахиулах байгууллагын заавар, шаардлагыг биелүүлэх, орон нутгийн эрх бүхий байгууллагаас гаргасан аюулгүй байдлын зөвлөмж, мэдээллийг тогтмол дагаж мөрдөх  галдан шатаалт, мөргөлдөөн, дээрэм тонуул гарсан бүсэд ойртохгүй байх, шаардлагагүй тохиолдолд хотын төв болон жагсаал болж буй газруудаар зорчихгүй байх  зэргээр өөрийгөө учир ч болох эрсдэлээс хамгаалаарай гэж Франц улсад суух Монгол улсын консулын газараас анхааруулж байна.