Тэрбумтан Илон Маск АНУ-ын хүүхэд бүрд “SpaceX” компанийн нэгж хувьцаа бэлэглэнэ

Манай гаргийн хамгийн чинээлэг нэгэн, тэрбумтан Илон Маск хүн төрөлхтний түүхэнд урьд хожид үзэгдээгүй хамгийн том буяны үйлсийг хийх шийдвэр гаргажээ. Тухайлбал тэрээр ирэх жил АНУ-ын 18-аас доош насны хүүхэд бүрд сансрын технологийн "SpaceX" компанийнхаа нэг ширхэг хувьцааг бэлэглэнэ гэж мэдэгджээ. 

АНУ-ын иргэншилтэй 18-аас доош насны 70 гаруй сая хүүхэд бүртгэлтэй байгаа бөгөөд "SpaceX"-ийн нэг ширхэг хувьцааны одоогийн зах зээлийн үнэлгээ 146 ам.доллар орчим байгааг тооцвол уг хандивын нийт өртөг 10 тэрбум ам.долларт хүрч байна.

Уг түүхэн бэлгийг хүүхдүүдэд ямар нэгэн хүнд сурталгүй, шууд хүргэхийн тулд АНУ-ын Засгийн газар болон сангийн яам хамтран ажиллахаар болжээ. Тодруулбал ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаанаас хүүхдүүдэд зориулан тусгайлан нээсэн "Trump Accounts" хэмээх хөрөнгө оруулалтын дансаар дамжуулан хувьцааг хуваарилах аж. 

Хэдийгээр 10 тэрбум гаруй доллар гэдэг асар их мөнгө боловч энэ нь Илон Маскийн нийт хөрөнгийн ердөө 1 орчим хувийг эзэлж байгаа төдийгүй SpaceX компанийн удирдлагын эрх мэдэлд ямар нэгэн өөрчлөлт оруулахгүй юм. Тэгвэл уг шийдвэр нь ирээдүй хойч үеийнхэнд хөрөнгө оруулалтын суурь мэдлэг олгох, сансар судлалын салбарыг дэмжих сонирхлыг нь төрүүлэх асар том хөшүүрэг болно гэж шинжээчид үзэж байна. Мөн "Trump Accounts" хөтөлбөрийн тусгай зохицуулалтаар Илон Маск өөрийн тэрбум тэрбумаар хэмжигдэх хувьцааг хүүхдүүдэд бэлэглэхдээ ямар нэгэн хөрөнгийн орлогын татвар төлөхгүй гэж ану-ын хэвлэлээр мэдээлж байна. Илон маск "Энэ бол олон бэлгийн зөвхөн эхнийх нь байх болно" гэж мэдэгдсэн нь цаашид тэрээр бусад компаниудынхаа  хувьцаанаас ч ийм хэлбэрээр ард иргэдэд шууд түгээж магадгүй гэсэн хүлээлтийг үүсгээд байна.