Тэрбумтан Илон Маск өөрийн эзэмшдэг технологийн хоёр компани болох Tesla болон SpaceX-ийг нэгтгэх төлөвлөгөөг судалж эхэлжээ. Өдгөө хоёр компанийн төлөөлөн удирдах зөвлөл хувьцаа эзэмшигчдийн хүсэлтээр хараат бус захирлуудаас бүрдсэн тусгай хороо байгуулан, нэгдэх үйл явцыг албан ёсоор хэлэлцэж байна гэж Илон Маск хэлжээ.
Одоогийн зах зээлийн ханшаар тооцвол Tesla нь 1.5 их наяд ам.доллар, SpaceX нь 2 триллион ам.доллароор үнэлгээтэй байгаа аж. Харин уг хэлцэл амжилттай болбол дэлхийн түүхэн дэх хамгийн том корпорацын нэгдэл болох юм байна. Илон Маск сүүлийн хорин жилийн турш Tesla, Spacex хоёрыг зэрэг удирдаж, боловсон хүчин, технологи болон түүхий эдээ далд хэлбэрээр дундаа ашиглаж ирсэн. Тэгвэл уг нэгдэл явагдсанаар энэ харилцаа хууль ёсны болно гэж үзэж байна.
Мөн тэрбумтан Илон Маск автомашин, пуужин үйлдвэрлэхээс илүүтэйгээр хоёр компанийг "Хиймэл оюун ухаан" болон робот техникийн нэгдсэн ирээдүйд бэлдэж байна. Хэлцэл албан ёсоор батлагдахын тулд Tesla-ийн нийт хувьцаа эзэмшигчдийн 50-аас дээш хувийн зөвшөөрлийг авах шаардлагатай гэж мэдээллээ.