Манай улсад тархины цус харвалтын тохиолдол жилд дунджаар 100 мянган хүн амд 290 бүртгэгдэж, 49 хүн нас бардаг гэсэн судалгаа гарчээ

Манай улсад тархины цус харвалтын тохиолдол жилд дунджаар 100 мянган хүн ам тутамд 290 бүртгэгдэж, 49 орчим хүн нас бардаг бөгөөд сүүлийн жилүүдэд өвчлөл залуужих хандлагатай болжээ. Иймд тархины цус харвалтын үед цаг алдалгүй, шуурхай эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, эмчилгээний бэлэн байдлыг хангах зорилгоор Улсын Гуравдугаар Төв Эмнэлгээс төрийн тусгай алба хаагчдын эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулан “Тархины цус тасалдах харвалтын цочмог үеийн тусламж, үйлчилгээ, бүлэн уусгах эмчилгээний бэлэн байдал, багийн хамтын ажиллагаа” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Дэлхий нийтэд жилд 17 сая хүн тархины цус харваж байгаа бөгөөд 6 секунд тутамд 1 хүн харвадаг гэсэн судалгаа байдаг юм байна. ДЭМБ-аас гаргасан судалгаагаар манай улс харвалтын тархалт өндөр, тархины цус харвалт жилээс жилд нэмэгдэж байгаа орны тоонд багтсан байна. Түүнчлэн  манай улсын хувьд тархины харвалтын тохиолдол жилд дунджаар 100 мянган хүн амд 290 бүртгэгдэж, нас баралт 100 мянган хүн амд 49 хүрч байгаа нь тархины харвалт нь хүн амын гэнэтийн нас баралтын гол шалтгаануудын нэг болдог байна. Тархины цус харвалт өндөр байгаа энэ үед тархины цус харвалтын үед цаг алдалгүй, шуурхай эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, эмчилгээний бэлэн байдлыг хангах зорилгоор Улсын Гуравдугаар Төв Эмнэлгээс төрийн тусгай алба хаагчдын эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулан “Тархины цус тасалдах харвалтын цочмог үеийн тусламж, үйлчилгээ, бүлэн уусгах эмчилгээний бэлэн байдал, багийн хамтын ажиллагаа” сэдэвт сургалтыг зохион байгуулсан юм.

Тархины цус харвалт нь нас баралтын түвшнээрээ хавдрын дараа 2-рт эрэмбэлэгдэж байна. Тархины цус харвалтын эрсдэлийг нэмэгдүүлэх хүчин зүйлсэд өөх тос, давсны хэт их хэрэглээ, архи, тамхины хэрэглээ өндөр байгаагаас гадна амьдралын буруу хэв маяг, стресс, хөдөлгөөний хомсдол, бодисын солилцооны эмгэгүүд нэмэгдэж байгаа нь голчлон нөлөөлдөг байна. 

Хэрэв хэл яриа ээдрэх, гар, хөл, биеийн нэг талын хүч сулрах, барьж буй эд зүйлээ алдах, тэнцвэр алдагдаж, гуйвах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатайг эмч, мэргэжилтнүүд онцоллоо. Түүнчлэн тархины харвалтын эрсдэлийг бууруулахын тулд хорт зуршлаас татгалзах, тогтмол дасгал хөдөлгөөн хийх, өөх тос, давсны хэрэглээг багасгах, архи, согтууруулах ундааны хэрэглээг хяЗГаарлах, эрүүл зөв амьдралын хэв маягийг хэвшүүлэх хэрэгтэйг эмч, мэргэжилтнүүдийн зүгээс зөвлөж байна.