Өдгөө байгаль орчинд ээлтэй хэмээн дэлхий нийтээрээ хуванцраас татгалзаж, цаасан соруулыг хэрэглээнд түлхүү ашиглах болсон юм. Тэгвэл бодит байдал дээр цаасан соруул нь уламжлалт хуванцар соруулаас илүү байгаль орчныг бохирдуулдаг болохыг БНСУ-ын засгийн газрын захиалгаар хийсэн шинэ судалгаагаар тогтоожээ.
Цаасан соруулын үйлдвэрлэл, устгалын явцад байгаль орчинд ялгарах хорт хавдар үүсгэгч бодисын хэмжээ хуванцар соруулаас 6.3 дахин өндөр гарчээ. Харин хуванцар соруул нь уур амьсгалын өөрчлөлт, агаарын нарийн ширхэгт тоосонцор, хүний хордлогын түвшин зэрэг 16 үзүүлэлтийн 10-т нь цаасан соруулаас байгальд хор хөнөөл багатай гэж үнэлэгдсэн байна.
Цаасан соруул нь хөрс болон далайн усны бүтцийг өөрчилж, хүчиллэг болгох нөлөөллөөрөө хуванцраас даруй 2 дахин их хохирол учруулдаг байна. Цаасан соруулыг хүмүүс дахин боловсруулдаг гэж боддог ч амьдрал дээр хэмжээ нь хэтэрхий жижиг тул хог ангилах машинуудын завсраар унаж, шууд хогийн цэг рүү очдог. Үүнээс гадна усанд уусгахгүйн тулд ашигладаг тусгай цавуу, ус нэвтэрдэггүй бүрхүүл нь задрах үйл явцыг удаашруулж, илүү их эрчим хүч шаарддаг болох нь тогтоогджээ.
Тэгвэл БНСУ-ын эрх баригчид "Засгийн газар болон байгаль орчны бүлгүүд шинжлэх ухааны бодит баримт дээр биш, зөвхөн харагдах байдалд хууртаж “ногоон баг” өмссөн үр дүнгүй бодлого явуулснаа хүлээн зөвшөөрөх ёстой" хэмээн шүүмжилж эхэлсэн байна.