Цахим худалдаа хөгжиж, иргэд дэлхийн өнцөг булан бүрээс бараа бүтээгдэхүүнээ гар утас, интернэтээр захиалан, олон улсын шуудангаар хүлээн авах боломж бүрдсэн. Үүнийг дагаад шуудан илгээмжийн урсгал нэмэгдэж, үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй, ил тод хүргэх шаардлага улам бүр ихсэж байна. Иймд олон улсын шуудан илгээмжийн гаалийн үйл ажиллагааг иргэд, олон нийтэд нээлттэй сурталчлах иргэд, аж ахуйн нэгжүүдэд тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх зорилгоор улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газраас “нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгууллаа.
Гаалийн ерөнхий газрын шинэчлэлийн бодлогын хүрээнд улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй сурталчлах, гаалийн цахим үйлчилгээний хэрэглээг нэмэгдүүлэх, иргэд, аж ахуйн нэгжид тулгамдаж буй асуудлуудыг шуурхай шийдвэрлэх шаардлагыг үндэслэн өчигдөр “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгууллаа. Энэ онд улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газарт бүртгэгдсэн нийт 38 гэмт хэрэг, зөрчлийн 14 буюу 36.8 хувийг хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг эзэлж байгаа бөгөөд тус хэргүүдэд хуульд заасан арга хэмжээг авч, шийдвэрлэжээ. Мөн иргэдийг хувийн мэдээллээ бусдад ашиглуулж, гэмт хэрэг, зөрчилд холбогдох эрсдэлээс сэргийлэхийг гаалийн байгууллагаас анхааруулж байна.
Сүүлийн жилүүдэд олон улсын цахим худалдаа эрчимтэй хөгжих болсон энэ хүрээнд улс хоорондын шуудан илгээмжийн нийт бараа эргэлт өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 40.5 хувиар өсжээ. Үүнийг дагаад олон улсын шуудан, илгээмжийн үйлчилгээний ачаалал, гаалийн хяналтын ач холбогдол, цар хүрээ өсөн нэмэгдэж, гаалийн цахим үйлчилгээний хэрэглээг нэмэгдүүлэх шаардлага гарч байна гэдгийг салбарын мэргэжилтэнүүд онцолж байна.
Олон улсын шуудан илгээмжийн хаяг, утасны дугаар тодорхойгүй байх ачаа тээвэр, барааны мэдээлэл зөрүүтэй байх , холбогдох хууль, тогтоомж, журмын талаар мэдээлэл дутмагаас болж иргэдийн илгээмж шалгагдах, хяналтын бүсэд удах тохиолдол үүсдэг байна. Иймд үүсэж байгаа алдаа дутагдалыг арилгах зорилгоор улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй сурталчлах, гаалийн цахим үйлчилгээний хэрэглээг нэмэгдүүлэх, иргэд, аж ахуйн нэгжид тулгамдаж буй асуудлуудыг шуурхай шийдвэрлэх шаардлагыг үндэслэн “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулжээ.