Мета компанийн тэргүүлэх албан тушаалтан “Супер” хиймэл оюун ухааны аюулаас сэрэмжлүүллээ

Даваа гарагт “Meta” компанийн хиймэл оюун ухааны хөгжүүлэлт хариуцсан захирал Александр Ван хүн төрөлхтний оюун ухаанаас давах чадвартай “Супер хиймэл оюун ухаан” хаяанд ирснийг анхаарууллаа. Тэрээр хүн төрөлхтөн энэ технологийн хяналтыг алдах эрсдэлтэй тулгарсан гэж мэдэгдлээ. 

Саяхан Мета компанийн өрсөлдөгч “Anthropic” компанийн удирдлагаас Claude хиймэл оюун ухааны загвар нь математикийн шинжлэх ухаанд 160 гаруй жил тайлагдаагүй байсан хамгийн хүнд бодлогуудын нэг болох Риманы таамаглалыг баталсныг зарласан юм. Хэдийгээр уг баталгааг математикчдын нийгэмлэг хараахан бүрэн шалгаж баталгаажуулаагүй ч  Мета компанийн хиймэл оюуны салбарыг хариуцсан захирал Александр Ван үүнийг хүний оюун ухааны чадвараас давсан түүхэн эргэлтийн цэг хэмээн үзжээ. 

Даваа гарагт Александр Ван хиймэл оюун ухаан хүний оролцоогүйгээр өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх шатандаа орж, хүнээс 1000 дахин ухаалаг болсон тохиолдолд хүн төрөлхтөн түүнийг хянах ямар ч боломжгүй болно гэж анхааруулсан байна. Үргэлжлүүлэн тэрээр технологийн салбарынхан супер оюун ухаан бий болох нь "гарцаагүй зүйл" мэтээр хүлээн зөвшөөрч, нийгмээ хиймэл оюунд зүгээр л "хүлээлгэн өгөх" хандлага гаргаж байгааг "залхуу сэтгэлгээ" хэмээн шүүмжилжээ. Мөн биологи, зэвсэглэл, эдийн засгийн салбарт хиймэл оюуны судалгаа хүн төрөлхтний гүйцэж чадахааргүй хурдаар явагдаж байгаа тул аюулгүй байдал, хяналтын тогтолцоог нэн яаралтай чангатгахыг уриалсан байна.