Шинэ Зеландын ерөнхий сайд Жасинда Ардерн шинэ засгийн газрын бүрэлдэхүүнээ танилцуулжээ

Өнгөрөгч 10-р сард Шинэ Зеланд улсад Парламентын сонгууль зохион байгуулагдсан. Тус сонгуулийн үр дүнд дахин сонгогдсон ерөнхий сайд Жасинда Ардерн шинэ засгийн газраа байгуулж байгаа байна. Тэгвэл өнгөрөгч даваа гарагт 40 дөх ерөнхий сайд  шинэ засгийн газрын бүрэлдэхүүнээ олон нийтэд танилцуулжээ. Шинэ засгийн газар 20 гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд нийт гишүүдийн тал нь эмэгтэй гишүүн бол 10 орчим хувь нь "ЛГБТ" хүмүүс байгаа юм байна. Тодруулбал Шинэ Зеландын шадар сайдын албан тушаалд ижил хүйстэн болохоо дэлхий нийтэд ил тод зарласан Грант Робертсон томилогджээ. Тэрээр Шинэ Зеландийн сангийн сайдын үүргийг давхар хаших юм.

Харин гадаад хэргийн сайдаар Маори үндэстний уламжлалт шивээс хийлгэсэн Наная Махута томилогдсон байна.

Тэрээр Шинэ Зеландын гадаад хэргийн сайд болсон анхны эмэгтэйгээс гадна түүний Маори үндэстний шивээс нь уг хүний угсаа гарал, нийгэм дэх статус, түүхийг нь илэрхийлдэг юм байна.

Өнгөрөгч 10-р сард зүүний төвч үзлийг баримтлагч ерөнхий сайд Жасинда Ардерн Шинэ Зеландын бүх нийтийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсныхаа дараа засгийн газраа ийнхүү төвийг сахин гайхамшигтайгаар бүрдүүлсэн нь энэ гэж олон улсын ажиглагчид үзээд байгаа юм.

Тэрээр хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацаанд "Ковид-19"-ийн халдвартай тэмцэх, уналтад орсон эдийн засгаа сэргээх үйл явцыг эрчимжүүлэхийг нэн тэргүүнд тавина гэдгээ шинэ засгийн газраа танилцуулах хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.