Өнгөрөгч ням гарагт БНХАУ сүлжээний технологи хэр сайн ажиллаж байгааг харуулах дэлхийн анхны 6G хиймэл дагуулыг тойрог зам руу амжилттай илгээжээ.
Тус улсын Шаньси мужийн Тайюань хотын сансрын буудлаас хөөрсөн “Лонг Марч” сансрын пуужинд 13 хиймэл дагуулыг дотор нь байрлуулсан байсан бөгөөд нэг бүрийн жин нь 41 кг юм байна. Сансрын пуужин эх дэлхийгээс хөөрснөөс 5 цагийн дараа дэлхийн тойрог замд амжилттай байрласан талаар БНХАУ-ын эрх баригчид мэдэгджээ.
Дэлхийн анхны 6G хиймэл дагуулыг "Ченгду Гуошинг сансар судлалын шинжлэх ухаан, технологи” компани эх газрын хятадын электрон шинжлэх ухаан, технологийн их сургуультай хамтран бүтээсэн байна. Түүнчлэн уг төсөлд Тайюань хотын шинжлэх ухаан, технологийн сургуульд суралцдаг дунд ангийн сурагчид оролцжээ.
Дээрх төслийн гол зорилго нь 5G сүлжээний хурдыг өндөр давтамжийн Терахертийн долгионыг ашиглан 6G сүлжээг хэд дахин илүү хурдтай болгох юм. Түүнчлэн энэхүү хиймэл дагуулыг газар тариалангийн болзошгүй гамшгаас урьдчилан хамгаалах болон ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор ашиглах бодолтой байгаагаа технологи хөгжүүлэгчид мэдэгджээ.