Дэлхий дахинд "Ковид-19"-ийн халдвар тархаж, улс орнууд хөл хорионы хатуу дэглэм тогтоосон. Зарим улсад 4 долоо хоногийн хөл хорионы хатуу дэглэм тогтоосон бол зарим оронд 5-аас 6 сар үргэлжилжээ. Тэгвэл хөл хорионд байх цаг хугацааг иргэд хэрхэн өнгөрүүлдэг талаарх судалгааг мэргэжилтнүүд танилцуулсан байна. Олон улсын мэргэжилтнүүд дэлхийн 7 орны 20 мянга орчим хүнээс хатуу хөл хорионы үеэр цагийг хэрхэн өнгөрөөх талаар цахим судалгаа бөглүүлжээ. Энэ судалгаанд цагийг хэрхэн ашигтай өнгөрүүлэх түүнчлэн юуг хамгийн их хийсэн талаар санал асуулга явуулсан байна. Тэгвэл судалгаанд оролцогчдын хамгийн эхний сонголт нь кино үзэх байжээ. Хөл хорионы хатуу дэглэмийн үеэр нас биед хүрсэн хүн нэг өдөрт дунджаар 6 цагийг кино үзэхэд зарцуулсан бөгөөд дэлхий дахинд видео стриминг үйлчилгээ сонгож хэрэглэх хүмүүсийн тоо өмнөх оноос 71 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Сүүлийн 1 сарын хугацаанд л гэхэд "Дисней плас", Нетфликс, Амазоны прайм видео, мөн “Apple” компанийн Apple TV зэрэг видео стримингийн үйлчилгээг сонгох хэрэглэгчдийн тоо 12 саяар нэмэгдсэн байна.
Тэгвэл судалгаанд оролцогчдын 70 хувь нь уран зураг аль эсвэл юм дагаж зурах гэж хариулжээ. Тодруулбал найз нөхөдтэйгөө уулзаж чадахгүй мөн гэртээ ганцаараа амьдардаг хүмүүс хөл хорионы хатуу дэглэмийн үеэр сэтгэл гутрал болон стресст хамгийн их автсан гэж хариулсан учраас уран зураг зурах нь стрессийн түвшинг бууруулдаг талаар дурдсан байна. Түүнчлэн хүний уран сэтгэмжийг сайжруулж, амар тайван байдлыг авчирдаг талаар сэтгэл зүйчид онцолжээ. "Ковид-19" цар тахал дэгдсэнээс хойш гэрээсээ ажиллах Америкийн нэгдсэн улсад амьдардаг Руди гэх залуу цаасаар хайчилбар хийх сонирхолтой ч ажил хийдэг байх үедээ цаг зав байдаггүй байсан байна.Тэрээр өөрийн үндсэн мэргэжил болох нягтлан бодогч мэргэжлээсээ татгалзаж, цахим худалдааны дэлгүүртэй болсон бөгөөд энэхүү дэлгүүрт төрөл бүрийн цаасан хайчилбар болон хайчилбарын бэлдэц зардаг болжээ.
Харин хөл хорионы хатуу дэглэмийн үеэр хийж болох зүйлсийн гуравт ном унших бичигджээ. Судалгаанд оролцогчдын дийлэнх нь уншиж чадаагүй номууддаа хөл хорионы дэглэмийг ашиглан уншиж дуусгах хүсэлтэй байгаа талаараа мөн дурдсан байна. 2004 онд оросын холбооны улсын сэтгэл зүйч, судлаач Сергей өөрийн судалгаандаа хүн болгонд уншина гэж төлөвлөсөн 20 гаруй ном байдаг талаар дурдсан байна. Сонирхуулж хэлэхэд, дэлхий дахинд цаасан нийт 129864660 ном байгаа бол цахим орчинд 20 сая орчим ном байдаг юм байна.