Өнгөрөгч мягмар гарагт Унгар улсын парламент ижил хүйстэн хосыг хүүхэд үрчлэн авахыг хориглосон хуулийг төслийг баталжээ. Хэдийгээр тус улсад ижил хүйстэн хосуудын гэрлэлтийг хуулиараа хориглодог ч хосуудын аль нэг нь хүсэлт гаргасан тохиолдолд хүүхэд үрчлэн авах боломжтой байсан байна. Олны эсэргүүцэлтэй тулгараад байгаа энэхүү хуулийн төслийг ижил хүйстний гэрлэлтийг дэмждэггүй ерөнхий сайд Виктор Орбан тэргүүтэй засгийн газрын гишүүд санаачилсан юм. Унгар улсад ижил хүйстэн хосуудын гэрлэлтийг хуулиараа хориглодог ч хамтран амьдрагч 2-ын аль нэг нь хүсэлт гаргасан тохиолдолд хүүхэд үрчлэн авч, хамтдаа өсгөх боломжтой байжээ. Харин өнгөрөгч мягмар гарагт баталсан хуулийн төсөл нь ижил хүйстэн хосууд ямар ч тохиолдолд хүүхэд үрчлэн авах боломжгүй болгосон байна. Тус хуульд гэр бүлийг " ээж нь эмэгтэй, аав нь эрэгтэй" гэж тодорхойлж, "гэрлэсэн эрэгтэй, эмэгтэй хос л хүүхэд үрчлэх боломжтой" гэж заасан нь олон хүний эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. Гэхдээ хамтрагчаасаа салсан хүн тусгай зөвшөөрлөөр хүүхэд үрчлэн авах боломжтой юм байна. Харин үрчлэн авсан хүүхдийг Христийн шашны дагуу хуучныг баримталсан арга замаар өсгөн хүмүүжүүлэх ёстой гэх баримт бичигт гарын үсэг зурах ёстой гэж тус хуульд тусгажээ. Тус улс үүнээс гадна өнгөрөгч 5-р сард Трансжендер хүмүүсийг хүйсээ солиулж, албан бичиг баримтдаа өөрчлөлт оруулахыг хориглосон хуулийг баталсан нь иргэдийн дургүйцлийг төрүүлж, хүний эрхэнд халдаж байна гэж олон улсын хүний эрхийн байгууллагууд үзэж байсан юм. Тус байгууллагын зүгээс шинэ батлагдсан хуулийг шүүмжилж, ЛГБТ буюу бэлгийн цөөнх хүмүүсийн эрхэнд ноцтойгоор халдаж байгаа тул хуучны консерватив үзлээсээ салах цаг болсон хэмээн мэдэгдэж байна.
