"Ковид-19" халдварын хоёр дахь давлагаа Европ тив төдийгүй Ази тивийн зарим оронд эрчимжиж эхэлснээр зарим орнууд хөл хорионы дэглэм дахин тогтоож, хязгаарлалтын арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Тэгвэл Их Британийн "Натур" сэтгүүлд улс орнууд ямар хязгаарлалтын арга хэмжээ авч "Ковид-19" халдварын тархалтыг бууруулсан талаарх судалгааг танилцуулжээ. Улс орны засгийн газрууд эмийн бус хөндлөнгийн оролцооны аргуудын тусламжтайгаар "Ковид-19" халдварын тархалтыг хяналтдаа авахыг оролдсоор байгаа. Гэвч их британид суурьтай "Nature" сэтгүүлд "Ковид-19" халдварын тархалтыг хязгаарлахад харилцан адилгүй үр дүнтэй байгаа талаар танилцуулжээ. Тус сэтгүүлд цар тахлыг тархалтыг судлах эрдэмтдийн баг дэлхийн 41 орны мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн гэж онцолсон байна. Үүний дараа, эрдэмтдийн баг "Ковид-19" халдварыг бууруулахад тустай гурван арга байгааг тогтоожээ. Хамгийн эхний арга бол сургууль, их сургуулиуд буюу бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоох. Ингэснээр хэдэн зуун сая хүүхэд гэртээ өдрийг өнгөрөөх болсон ч, цар тахлын оргил үед нээлттэй хэвээр байсан бол энэ оны эцэс гэхэд "Ковид-19"-ийн халдвар авсан нийт хүний тоо 100 саяд хүрэх магадлалтай байсан байна. Тэгвэл 10-аас дээш хүн нэг дор цугларахыг хориглосон нь тархалтыг зогсоох үр дүнтэй аргуудын хоёрт бичигдсэн байна. Ингэснээр олон нийтийн газар цугларах хүмүүсийн тоо эрс багасаж, "ковид-19" халдварыг тархалтыг хяналтдаа оруулсан гэж Бүгд Найрамдах Солонгос улс, Итали улсын эрх баригчид үзжээ. Тархалтыг хязгаарлах үр дүнтэй 3 дахь аргаар заавал биечлэн уулзах шаардлагатай бизнесийг хаах явдал юм. Гадуур биечлэн уулзах болон оффист ажиллах ажилтнуудын тоог цөөрүүлсэн нь "Ковид-19" халдварын тархалтыг хяналтдаа оруулсан гэж эрх баригчид үзсэн байна. Хорио цээрийн хамгийн үр дүнтэй арга хэмжээг тодорхойлохын тулд Оксфордын их сургуулийн эрдэмтэд өнгөрөгч нэгдүгээр сарын 22-оос тавдугаар сарын 30-ны хоорондох "Ковид-19" халдварын вирусийн халдварын талаарх мэдээлэлд тулгуурлан дүн шинжилгээ хийсэн юм байна.
