АНУ-ын зэвсэгт хүчин Сири дэх Иракын дэмжигч зэвсэгт бүлэглэлүүдэд агаарын цохилт өглөө

Америкийн нэгдсэн улс Сири дэх Иракыг дэмжигч зэвсэгт бүлэглэлүүдийн байгууламжуудад агаарын цохилт өгсөн тухай эх сурвалжууд мэдээлжээ. Пентагоны тэргүүний олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн туслах Жон Кирби дээрх мэдээллийг баталж, ерөнхийлөгч Жо Байдены тушаалаар Америкийн нэгдсэн улсын зэвсэгт хүчин гүйцэтгэсэн гэжээ. Америкийн нэгдсэн улсын зэвсэгт хүчин ерөнхийлөгч Жо Байдены тушаалаар өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагийн орой Сирийн зүүн нутаг дахь Иракыг дэмжигч цэрэгжсэн бүлэглэлүүдийн ашиглаж байсан дэд бүтцэд агаараас цохилт өгжээ. Энэ талаар Пентагоны тэргүүний олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн туслах Жон Кирби Вашингтон хот руу хүрэх замдаа сэтгүүлчдэд мэдээлсэн байна. Тэрбээр Ирак дахь нэгдсэн улсын алба хаагчид болон эвслийн цэргүүдийн эсрэг саяхан үйлдсэн халдлагуудын хариуд, мөн тэдэнд аюул заналхийлсэн хэвээр байгаатай холбоотойгоор цохилт өгөхийг ерөнхийлөгч зөвшөөрсөн гэж мэдэгджээ. Энэ нь ерөнхийлөгч Жо Байден төрийн тэргүүний суудалд сууснаас хойших анхны тушаал байсан юм. Пентагоны эрх баригчид хэдэн хүн амиа алдсан талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан ч Сирийн агаарын бүсэд хяналт тавих газраас 17 хүн нас барж, 3 том даацын машин сүйдсэн гэж мэдэгджээ. Хэрэг явдлыг эргэн сануулахад, хоёрдугаар сарын 22-нд Багдад хотын "Ногоон бүс" пуужингийн халдлагад өртсөн байна. Тус улсын үндэсний телевизээр АНУ-ын элчин сайдын яам, гадаадын дипломат төлөөлөгчийн газрууд, Иракын төрийн байгууллагууд байрладаг Иракын нийслэл хотын энэхүү дүүрэг рүү гурван пуужин харвасан гэж мэдээлжээ. Пуужингуудын хоёр нь бүс дотор, гурав дахь нь бүсээс гадна унасан бөгөөд азаар хүний амь нас эрсдээгүй байна.