БНХАУ-ын 13 дахь удаагийн сонгуулийн бүх хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын 4-р чуулганаар Хонконгийн сонгуулийн тогтолцоог шинэчлэх хуулийн төслийг баталжээ. Санал хураалтыг улс орон даяар шууд дамжуулсан бөгөөд уг төслийг батлахыг 2895 төлөөлөгч дэмжиж, нэг гишүүн түдгэлзсэн байна. Тогтоолд заасны дагуу Хонконгийн сонгуулийн тогтолцоог шинэчлэх хуулийн төслийг бүх хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хороо боловсруулж, Хонконгийн үндсэн хуулийн 1, 2-р хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах юм. Үүний дараа Хонконгийн засгийн газар орон нутгийн хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах ёстой байна. Холбогдох хуулийн төслийг гуравдугаар сарын 5-ны өдөр эхэлсэн 13 дахь удаагийн сонгуулийн бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын 4-р чуулганы нээлтийн үеэр депатутуудад танилцуулж, чуулганы сүүлийн өдөр баталжээ. Эх сурвалжийн мэдээлснээр Бээжингийн эрх баригчид Хонконгийн парламентын гишүүдийн тоог одоогийн 70-аас 90 болгож нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа бол засаг захиргааны тэргүүнийг сонгодог сонгогчдын төлөөлөгчдийн 1200 гишүүнийг 1500 болгож өргөжүүлж магадгүй байна. Түүнчлэн сонгогчдын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг шинэчлэхдээ дүүргүүдийн депатутуудын зөвлөлийн хяналтад байдаг 117 суудлыг хасахаар төлөвлөжээ. Тэдгээр суудлыг сөрөг хүчний идэвхтнүүд буюу ардчиллыг дэмжигчид төлөөлдөг бөгөөд Хонконгийн ард иргэдийн зүгээс тус улс БНХАУ-ын эрх мэдэлд бүрэн утгаараа орлоо гэж үзэж болно гэж мэдэгджээ. Түүнчлэн бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын төлөөлөгчид нийгэм, эдийн засгийн хөгжлийн 14 дэх таван жилийн төлөвлөгөө болон 2035 он хүртэлх хөгжлийн зорилтуудыг өнгөрөгч пүрэв гарагт баталжээ. Эх газрын Хятадын төв телевизийн мэдээлснээр, парламентын гишүүд мөн 2021 онд хүн амын амьдралын сайн сайхан байдлыг нэмэгдүүлэх, бэхжүүлэхэд түлхэц өгөх хөтөлбөрийг дэмжжээ. 13 дахь удаагийн сонгуулийн бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын 4 дүгээр чуулган, Хятадын ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн хурлын 4 дүгээр чуулган Бээжин хотод 3 дугаар сарын 4-өөс 10 болон 3 дугаар сарын 5-аас 11-ний хооронд тус бүр болсон юм. Арга хэмжээнд оролцох эрхээ авсан сэтгүүлчид заавал шинжилгээ өгөх журмыг мөрдөж, тусгаарлалтад хамрагдсан байна.
