БНЭУ-д Кумбха мела шашны баяраар 150 сая мөргөлч цуглах магадлалтай байна 

БНЭУ-ын уламжлалт наадам болох “Кумбха мела” шашны баяраар “Ковид-19”-ийн халдварын тархалт эрс нэмэгдэж болзошгүйг тус улсын ЭМЯ анхааруулжээ. Тус баярыг зохион байгуулагчдын зүгээс Харидвар хотод ирэх дөрөвдүгээр сарын 27-ны өдөр хүртэл 150 сая мөргөлч цуглах магадлалтай гэж үзэж байгаа юм. Ялангуяа сүүлийн өдрүүдэд тус улсад нэг өдөрт бүртгэгдэх цар тахлын шинэ тохиолдлын тоо 55 мянгад хүрээд байгаа энэ үед БНЭУ-ын ЭМЯ-аас Кумбха баярыг зохион байгуулахгүй байхыг уриалсан ч орон нутгийн засаг захиргаа халдвар хамгааллын эсрэг арга хэмжээ авч, мөргөлчдийг амны хаалт зүүхийг уриалан, ирсэн хүмүүст үнэгүй тарааж, олон нийтийн ариутгал халдваргүйжүүлэлтийг хийх болно гэж хариу мэдэгдсэн байна. “Кумбха мела” нь дэлхийн хамгийн том шашны баярын нэг бөгөөд мөргөлчид цуглаж голын усанд угаалга үйлддэг байна. Кумбха баярын өдрүүдэд голын усанд биеэ угааснаар энэ насандаа хураасан нүглээс нь салгадаг гэдэгт мөргөлчид итгэдэг бөгөөд 12 жилд нэг удаа тэмдэглэдэг ч хамгийн сүүлд  2013 онд буюу 8 жилийн өмнө зохион байгуулж байжээ. Тухайн үед Аллахабад хотод болсон баярын үеэр 120 сая мөргөлч цугласан байна. Жил бүр Кумбха мела баярыг Аллахабад, Харидвар, Насиз, Удджайн зэрэг хотод тэмдэглэдэг байна.