Дэлхийд долоод эрэмбэлэгдэж буй германы Александр Зверев мэргэжлийн замналынхаа 14 дэх цомыг Мексик улсын Акапулько хотноо өргөжээ. Тэрбээр 28 дахь жилдээ зохион байгуулагдсан Мексикийн нээлттэй тэмцээний ганцаарчилсан тоглолтод чансаагаараа хоёрт бичигдэн өрсөлдөж, аваргын төлөөх тоглолтод чансааг тэргүүлэн оролцсон грекийн теннисчин Стефанос Циципасыг хоёр цаг 19 минут үргэлжилсэн сэтгэл хөдөлгөм тоглолтын төгсгөлд буулган авсан байна. 23 настай Зверев 6-4, 7-6(3)-аар хожжээ. Хоёр теннисчин долоо дахиа халз тоглож Алекс Зверев хоёр дахиа (2-5) ялалт байгуулсан байна. Та бүхний харсанчлан тоглолтын дараа герман теннисчин Мексикийн хөл бөмбөгийн шигшээ багийн өмсгөл болон тус үндэстний цэнхэр сумбреро малгайгаар гоёж, хулуу хэлбэртэй мөнгөн цомыг гардан авчээ. Тэмцээн энэ жил зөвхөн эрэгтэй теннисчдийн дунд явагдсан байна. 2014 оноос эхлэн шороон хучилтат талбайд явагдах болсон тус тэмцээнд өмнө нь 2019 онд Александр Зверев шөвгөрч байсан ч дэд байрын эзэн болсон удаатай.