Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт Гуравдугаар сарын 19-21-ний хооронд иргэдээс нийт 537 дуудлага иржээ. Иргэдээс ирүүлсэн эдгээр дуудлагын 79 буюу 14.7 хувийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын утас, хаяг, байршил, үзүүлж буй үйлчилгээний талаарх мэдээлэл, 57 буюу 10.6 хувийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллага албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол гаргах, өөрийн гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн явц, шийдвэрлэлттэй танилцах хүсэлтэй иргэдийн дуудлага эзэлсэн байна. Тэгвэл иргэд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага албан тушаалтанд хандаж дараах эх үүсвэрээр өргөдөл, гомдол гаргах боломжтой.
1.Ulaanbaatar.mn цахим хуудсаар
2.“Check my service” гар утасны апп
3."Нийслэлийн мэдээ" Фэйсбүүк хуудсаар
4.Засгийн газрын 11-11 төвөөр
5.Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар
6.Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 7012-8012 тусгай дугаар
7.131200 тусгай дугаарт мессежээр
8.НЗДТГ-ын Явуулын ажлын байрны 7712-0000 тусгай дугаар
9.Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаар
10.Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөр
11.Хороо