Ковид-19 халдварын өдөрт бүртгэгдэх шинэ тохиолдол сүүлийн өдрүүдэд 100-аас дээш нэмэгдэж байгаа. Халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа энэ үед хэвтүүлэн эмчлэх орны хүрэлцээ чухал байгаа юм. Тэгвэл УОК-ын өчигдрийн /2021.03.22/ хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулсаны дараа Шадар сайд,УОК-ын дарга С.Амарсайхан сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Өнөөдрийн байдлаар 1000 гаруй ор нөөцөд байгаа” гэсэн юм. Мөн халдвар голомтолсон зарим дүүрэгт хэсэгчилсэн хязгаарлалт хийж байгаа. Гэрээр эмчлэх түр журам батлагдсан. Шинж тэмдэг бага, хүндрэл өгөөгүй батлагдсан тохиолдлуудыг гэр гэрт нь тусгаарлана. Харин иргэн өөрөө гэртээ тусгаарлагдахгүй гэвэл тусгаарлах байрт байлгана гэсэн мэдээллийг өглөө.