Ирэх долоодугаар сарын 23-нд эхлэх зуны олимпын 32-р наадам хүртэл дөрвөн сарын хугацаа үлдлээ. Цар тахлын тархалтын улмаас өнгөрсөн жилийн гуравдугаар сарын 24-нд хойшлогдох шийдвэр гарч түүхэн дэх анхны хойшлогдсон олимпын наадам Токио 2020-ын галт бамбарын буухиа аялал 25-нд дахин эхлэх гэж байна. Пүрэв гарагт эхлэх тус буухиад нийт 10.000 орчим хүн оролцож бамбар барин гүйх бөгөөд 2011 оны гуравдугаар сард 9 магнитудын хүчтэй газар хөдлөлтөөс үүдэлтэй цунамигийн уршгаар цөмийн цахилгаан станцад нь осол гарч байсан Фүкүшима муж дахь Үндэсний бэлтгэлийн төвөөс эхэлж олимпын наадмын нээлт хүртэл Япон улсын 47 муж, тэр дундаа алслагдсан арлуудыг хамарч үргэлжлэх юм байна. Олимпын бамбарын ёслолыг анх өнгөрсөн жилийн гуравдугаар сарын 12-нд уламжлалын дагуу Грекийн Олимп уулнаас эхлүүлж найм хоногийн дараа Япон улсад очиж байлаа. Улмаар тус сарынхаа 26-нд Япон улс дахь буухиаг эхлүүлэх төлөвлөгөөтэй байсан ч одоотой жишвэл өнөөдөр буюу өнгөрсөн жил галт бамбарын аялал эхлэхээс хоёр хоногийн өмнө олимпын наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гарч төлөвлөгөөний дагуу өдийг хүртэл олимпын галын дөлийг бөхөөлгүй хадгалжээ. Зуны олимпын XXXII наадам ирэх долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын наймны хооронд үргэлжлэх бол паралимпын XVI наадам наймдугаар сарын 24-нд эхэлж есдүгээр сарын таван хүртэл үргэлжилнэ.
Энэ жилийн буухиа аялалын маршрутыг танилцуулья:
Огноо Байршил
III/25-27 Фүкүшима
III/28-29 Точиги
III/30-31 Гүнма
IV/1-2 Нагано
IV/3-4 Гифү
IV/5-6 Айчи
IV/7-8 Миэ
IV/9-10 Вакаяма
IV/11-12 Нара
IV/13-14 Осака
IV/15-16 Токүшима
IV/17-18 Кагава
IV/19-20 Кочи
IV/21-22 Эхимэ
IV/23-24 Ооита
IV/25-26 Миязаки
IV/27-28 Кагошима
IV/29-30 Кагошимагаас Окинава руу тээвэр
V/1-2 Окинава
V/3-5 Окинавагаас Кумамото руу тээвэр
V/5-6 Күмамото
V/7-8 Нагасаки
V/9-10 Сага
V/11-12 Фүкүока
V/13-14 Ямагүчи
V/15-16 Шиманэ
V/17-18 Хирошима
V/19-20 Окаяма
V/21-22 Тоттори
V/23-24 Хёого
V/25-26 Киото
V/27-28 Шига
V/29-30 Фүкүи
V/31-VI/01 Ишикава
VI/02-03 Тояама
VI/04-05 Нийгата
VI/06-07 Ямагата
VI/08-09 Акита
VI/10-11 Аомори
VI/12 Аоморигоос Хоккайдо руу тээвэр
VI/13-14 Хоккайдо
VI/15 Хоккайдогоос Иватэ рүү тээвэр
VI/16-18 Иватэ
VI/19-21 Мияги
VI/22 Мияагигаас Шизүока руу тээвэр
VI/23-25 Шизүока
VI/26-27 Ямагаши
VI/28-30 Канагава
VII/1-3 Чиба
VII/4-5 Ибараки
VII/6-8 Сайтама
VII/9-23 ТОКИО
Бэлтгэсэн: Э.Энхбаяр