Сүүлийн 24 цагт 17.617 иргэнийг вацинжуулснаар улсын хэмжээнд вакцинжуултад хамрагдсан иргэний тоо 223.444 боллоо. ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа: ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу “Ковид-19” халдварын эсрэг вакцины хязгаарлагдмал хангамжтай нөхцөлд эрэмбэлэлт хийж найман үе шатлалын дагуу вакцинжуулалтыг хийж байна. Сүүлийн өдрүүдийн хувьд 50-64 насны иргэдийг вакцинд хамруулж байгаа боловч иргэдийн вакцинд хамрагдах идэвх сул байна. Эдгээр иргэдийн вакцинд хамрагдсан байдлыг оршин суугаа дүүргээр нь авч үзвэл ХУД, СХД, БНД-ийн иргэд хамгийн бага вакцинд хамрагдаж байна. 50-64 насны иргэд вакцинжуулалтад хамрагдах зорилтот бүлгийн хүмүүс учраас вакциндаа идэвхтэй хамрагдах нь чухал байна.
Вакцинжуулалтын төлөвлөгөө – 8 үе шат
1. Хариу арга хэмжээний баг /вакцинд хамрагдах хүний тоо 47.136/
2. Үйл ажиллагаа нь тасралтгүй үргэлжлэх салбарууд /вакцинд хамрагдах хүний тоо 53.327/
3. Худалдаа үйлчилгээний салбарууд /вакцинд хамрагдах хүний тоо 40.000 /
4. Бүх шатны боловсролын байгууллагын ажилчид /вакцинд хамрагдах хүний тоо 45.300/
5. 50-64 нас, хөгжлийн бэрхшээтэй иргэд /вакцинд хамрагдах хүний тоо 189.372/
6. 65+ нас болон эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэд /вакцинд хамрагдах хүний тоо 66.890/
7. 18-25 насны иргэд /вакцинд хамрагдах хүний тоо 143.000/
8. 26-49 насны иргэд /вакцинд хамрагдах хүний тоо 558.000/