Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдлага, албан хаагчидтай уулзаж, халдварын голомтыг хумих ажлын хүрээнд эрчимжүүлэх шаардлагатай хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өгчээ.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг шинэчлэн найруулж, зарим хяналтын салбар, чиг үүргийг буцаан нэгтгэж нэгдмэл тогтолцоог бэхжүүлэх, байгууллагын нийгмийн үнэлэмж, улсын байцаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг эрс сайжруулах зэрэг олон жил шийдлээ хүлээсэн асуудлуудыг зоригтой хэрэгжүүлэх ёстой гэсэн байна.Тэрбээр санхүүгийн хяналт шалгалтын чиг үүргийг хяналтын нэгдсэн тогтолцоонд буцаан нэгтгэх ажлыг ойрын хугацаанд хэрэгжүүлэх болно хэмээгээд төрийн хяналт шалгалтыг шат шатанд, хууль журмын хүрээнд, нугалаагүй, өндөр хариуцлагатай, хатуу зохион байгуулалттайгаар бүх шатанд, бүх хүчээ дайчлан ажиллах шаардлагатай гэв.
Мөн Ковидын цар тахлын улбар шар түвшинд шилжсэн хүнд цаг үед эдийн засаг нь сэргэж буй аж ахуйн нэгжүүдийг дарамт шахалтад оруулахгүй, зөвлөн туслаж ажиллахыг Шадар сайд анхааруулаад, гэхдээ илт хууль бус үйлдэл гаргасан, гамшгийн үеийн дэглэмийг удаа дараа зөрчсөн аж ахуйн нэгжүүдэд хатуу хариуцлага тооцох, олон нийтэд мэдээллэхийг даалгав.