Их Британийн ханхүү Харри АНУ-ын Калифорни мужийн сэтгэл зүйн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг “BetterUp” компанийн захирлаар ажиллаж эхэлжээ. Тэрбээр компанийн стратегийн шийдвэр гаргах, буяны үйл ажиллагааг төлөвлөх, сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар олон нийтийн өмнө үг хэлэх зэрэг үүрэгтэйгээр ажиллах юм байна. 2013 онд байгуулагдсан “BetterUp” компани нь мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөө болон коучингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Ханхүү Харри бага наснаасаа хойш сэтгэл зүйн асуудал болон Диана гүнжийн үхэлтэй эвлэрэх нь түүнд ямар хэцүү байсныг хэд хэдэн удаа хэлж байсан юм. Хэдийгээр Их Британийн ханхүү ч санхүүгийн хувьд хараат болсон тэрбээр эхнэр, хүүхдийн хамт АНУ-д амьдарч байгаа юм. Хосууд санхүүгийн асуудлаас үүдэн өнгөрөгч онд АНУ-ын Netflix компанитай гэрээ байгуулсан юм.
