“Facebook” компани бага насны хүүхдүүдэд зориулсан “Instagram”-ийн шинэ хувилбарыг гаргана

Цахим сүлжээний “Facebook” компани 13 болон түүнээс доош насны хүүхдүүдэд зориулж “Instagram”-ийн шинэ хувилбар бүхий аппликейшн бүтээж байгаа талаар эх сурвалж мэдээлжээ. “Instagram”-ийн хэрэглэгчдийн насны хязгаар 13-аас дээш байдаг бөгөөд бага насны хүүхдүүдийн хэрэглээнд тааруулах зорилгоор ийнхүү шинэ апп гаргахаар болсон гэж эх сурвалж мэдээлсэн байна. Хэзээ гарах нь тодорхойгүй байгаа шинэ апп-ийн хэрэглээг эцэг, эх нь хянах боломжтой байх юм. Тус компани 2012 онд нэг тэрбум ам.доллароор “Instagram”-ийг худалдан авч байсан юм.