Өнгөрөгч даваа гарагийн шөнө АНУ-ын Колорадо мужийн King Soopers супермаркетад галт зэвсэгтэй этгээд халдлага үйлдсэний улмаас 10 хүн амиа алдсан юм. Хэдийгээр сэжигтэн 21 настай Ахмад Аливи Алиссаг баривчилсан ч ямар шалтгаанаар энэхүү гэмт хэргийн хийсэн нь тодорхойгүй хэвээр байна. Тэгвэл тус хэргийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден галт зэвсэгт тавих хяналтыг чангатгаж, цаашлаад хориглох, галт зэвсэг эзэмшигчдэд тавих хяналтын тухай хуулийн цоорхойг арилгахыг Конгресст уриалсан байна. Тэрбээр сонгуулийн компанит ажлын үеэр галт зэвсэгт тавих хяналтын сайжруулах, гэмт хэргийн тохиолдол олон бүртгэгддэг мужуудад галт зэвсгийг хориглох хүртэл арга хэмжээ авна гэж мэдэгдэж байжээ. АНУ-ын өнгөрсөн онд 18 мянга орчим хүн галт зэвсгийн халдлагад өртөж амиа алдсан гэх тоо баримт байгаа юм.
