АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Тесла” компанийн автомашинуудыг биткоин криптовалютыг ашиглан худалдаж авах боломжтой болжээ. Тодруулбал, энэ талаар үүсгэн байгуулагч, тэрбумтан Илон Маск өөрийн твиттер хуудсаараа баталж, “Одоо та бүхэн “Тесла”-г биткоиноор худалдаж авах боломжтой. Бид таны төлсөн биткоиныг фиат валютад хөрвүүлэлгүйгээр биткоин хэлбэрээр нь хадгална" гэж бичсэн байна. Түүний хэлснээр 2021 оны сүүлчээр АНУ-аас өөр орнуудад биткоиноор төлбөр хийх боломжтой болох юм. “Тесла” компанийн зүгээс өнгөрөгч хоёрдугаар сард цахим мөнгө болох биткоинд 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулснаа мэдэгдсэн юм. Түүнчлэн ойрын хугацаанд биткоинийг бүтээгдэхүүнүүдийнхээ төлбөрийн хэрэгсэл болгон ашиглаж эхлэхээр төлөвлөж байгааг эх сурвалжууд мэдээлсэн юм.
