Их Британийн зураач Саша Жафригийн “Хүн төрөлхтний аялал” буюу “The journey of Humanity” нэртэй дэлхийн хамгийн том зураг Дубай хотод болсон дуудлага худалдаагаар 62 сая ам.доллароор зарагджээ. Зураач Саша Жафри Дубай хотын “Атлантис” зочид буудалд тус бүтээлийг эхлүүлж, хөлбөмбөгийн талбайг хоёр нийлүүлсэн хэмжээний тус уран зургийг зурахад долоон сарыг зарцуулсан байна. Зураач Саша Жафри тус зургийг 70 хэсэгт хувааж, 6 удаагийн дуудлага худалдаагаар 30 сая орчим ам.доллараар зарна гэж гэж төлөвлөж байжээ. Тэрбээр бүтээлээс олсон мөнгөө ЮНЕСКО, ЮНИСЕФ болон хүүхдэд тусламж үзүүлдэг бусад хандивын төслүүдэд зориулах болсноо мэдэгдсэн байна.