Мексикийн зүүн хойд хэсгээс 93 сая жилийн өмнө Цэрдийн галавын сүүл үед амьдарч байсан аварга загасны төрөлд багтах загасны чулуужсан араг ясыг Палеонтологчид олж илрүүлжээ. Урт сэрвээтэй тул далайн мууртай төстэй харагдах энэхүү аварга загас нь далайн хөвөгч амьтдаар хооллодог байсан байх магадлалтай гэж шинжлэх ухааны “Science” сэтгүүлд нийтэлсэн байна. Судлаачид энэхүү олдворыг “Aquilolamna milarcae” гэж нэрлэжээ. Харин зарим эрдэмтэд тус олдворыг Бүргэдэн Загас гэж хүртэл нэрлэсэн байна. Одоогийн тооцооллоор “Aquilolamna milarcae” сэлүүр нь 1.9 метр байх бөгөөд бусад далайн амьтнаас ялгаатай нь маш жижиг шүдтэй болон сэлүүрээ усанд сэлэхэд бус тэнцвэрээ олж тогтоход ашигладаг байсан юм байна.
