БНАСАУ хоёр баллистик пуужин харваж туршилт хийснийг Япон улсын Кёодо агентлаг өчигдөр мэдээлжээ. Пуужингийн туршилтын дараа Японы Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шуурхай хуралдаж, Япон тэнгисийн зүг пуужин харвасан нь тус улсын аюулгүй байдалд заналхийлж байна гэж үзсэн байна. Дээрх мэдээллийг БНСУ-ын тал баталсан бөгөөд одоогоор ямар төрлийн, хэр хүчтэй пуужин байсныг тодруулах боломжгүй гэж мэдэгджээ. Харин Япон улсын Засгийн газраас БНАСАУ-д хандан пуужингийн туршилт хийснийг эсэргүүцэж байгаагаа мэдэгджээ. Тус улсын Кёодо агентлагын мэдээлснээр хоёр пуужин Япон улсын дээгүүр өнгөрөөгүй ч зүүн зүгт 420 болон 430 км-ийн зайд Япон тэнгисийн усанд унасан байна. Түүнчлэн ард иргэд болоод эдийн засагт ямар нэг хохирол гараагүй гэдгийг тус улсын зүгээс мэдээлжээ.