АНУ-ын Нью Йорк хотын цагдаа нар Ази хүмүүсийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэнэ

АНУ даяар “Ковид-19” цар тахлыг Ази хүмүүсээс үүдэлтэй гэх үндэслэлээр Ази гаралтай хүмүүс рүү халдах тохиолдол нэмэгдээд байгаа. Тэгвэл АНУ-ын Нью Йорк хотын захиргаа сонирхолтой аргаар Ази хүмүүсийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх болсноо мэдэгджээ. Тодруулбал, ирэх амралтын өдрүүдээс эхлэн Нью Йорк хотын гудамж талбайд дан Ази гаралтай цагдаа нараас бүрдсэн тусгай баг дүрэмт хувцасгүй, энгийн хүн шиг хувцаслан ажиллахаар болсон байна. Үүнээс гадна гэмт хэргийн талаар мэдээлэл өгөх 911 дугаарт Ази үндэстнүүдийн түгээмэл хэл буюу Хятад, Солонгос хэлээр дуудлага авах боломжтой болж байгааг эх сурвалж мэдэгдсэн байна. Өмнөх онтой нь харьцуулахад 2020 онд Ази гаралтай хүмүүсийн эсрэг гэмт хэрэг АНУ-д 149 хувиар өссөн бөгөөд үүнд төрөл бүрийн зэвсэг, галдан шатаахыг оролдох болон хэл амаар доромжлох зэрэг халдлагын төрлүүд бүртгэгдсэн байна.