АНУ-ын Виржини муж цаазын ялыг халлаа

АНУ-ын Виржини муж улсад цаазын ялыг халах тухай хуулийн төслийг муж улсын хууль тогтоогчид өнгөрөгч хоёрдугаар сард эцэслэн баталсан. Тэгвэл Виржини мужийн захирагч Ральф Нортэм цаазаар авах ялыг халах тухай хуулийн төсөлд гарын үсэг зуржээ. Ийнхүү Виржини муж нутаг дэвсгэртээ цаазаар авах ялыг хориглосон АНУ-ын 23 дахь муж улс болсон байна. Тус мужид цаазын ял авах хэмжээний ял үйлдсэн этгээд бүх насаараа хоригдох юм. Энэхүү төсөл ирэх долоодугаар сарын нэгнээс хэрэгжиж эхлэх бөгөөд тэр хүртэл цаазаар авах ялыг гүйцэлдүүлэхгүй юм байна. АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Виржини муж нутаг дэвсгэртээ хамгийн олон хүнийг буюу 1400 хүнийг цаазаар авч байсан гэж мэдэгдсэн байна.