Суэцийн сувагт 150 орчим хөлөг онгоц гацжээ

Өнгөрөгч мягмар гарагаас хойш Суэцийн сувагт гацсан чингэлэг тээвэрлэгч “Эвер Грийн” хөлөг онгоцыг хөдөлгөхийн тулд хэдэн долоо хоног шаардагдаж болзошгүй гэж Голландын "Смит Салвадж" компаниас мэдээлжээ. Тус компани  Италийн "Коста Конкордиа" хөлөг болон Оросын "Курск" завийг гаргаж байсан туршлагатай бөгөөд бусад аврах албаныхантай хамтарч Суэцийн сувагт гацсан чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоцыг байрнаас нь хөдөлгөхөөр оролдож байгаа юм. Байрнаас нь хөдөлгөхийн тулд хамар орчмын 20 мянган метр куб элсийг ухаж холдуулах шаардлага гарсан тухай холбогдох албаны хүмүүс мэдэгджээ. Суэцийн суваг нь Египет улсын нутагт, Синайн хойгт орших, Газар дундын тэнгисийн Порт Сэйд, Улаан тэнгисийн Суэц боомтыг холбосон хиймэл суваг бөгөөд дэлхийн ачаа тээврийн 12 хувь дамжин өнгөрдөг байна. 400 метрийн урттай тус чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоц хэр удаан тэнд зогсоно төдий чинээ олон улсын худалдааны салбарт хохирол гарч болзошгүй байгаа юм. Одоогоор хоёр талаасаа 150 орчим хөлөг онгоц энэ сувагт гацаад байгаа юм.