БНХАУ-ын ард иргэд H&M, Nike брэндэд хориг тавьж эхэллээ

Энэ долоо хоногийн эхээр дэлхийн бэлэн хувцасны томоохон брэндүүд болох Nike, H&M компанийн удирдлагууд Шинжаан-Уйгар үндэстнүүдийг албадан хөдөлмөр эрхлүүлдэг гэх асуудалд санаа зовниж байгаагаа илэрхийлж, хөвөн худалдаж авахаас татгалзсан юм. Тэгвэл тус шийдвэр гарсны дараа БНХАУ-ын цахим хуудасны Weibo сүлжээнд тус брэндүүдийг бойкотлохыг уриалж, Эх газрын Хятадын алдартнууд H&M-ээс гадна Nike, Calvin Klein, Adidas, Tommy Hilfiger, Uniqlo, Converse, Puma болон бусад брэндүүдтэй хамтын ажиллагааны гэрээгээ цуцалж байгаагаа зарлан, цахим худалдааны платформууд дээрх брэндүүдтэй худалдааны гэрээгээ зогсоосон байна. Харин БНХАУ-ын Худалдааны яамны албан ёсны төлөөлөгч Гао Фэн "Энэхүү компани зах зээлийн зарчмуудыг хүндэтгэж, алдаагаа засахаас гадна, арилжааны асуудлыг улс төржүүлэхээс татгалзана гэж найдаж байна" гэж долоо хоног тутмын хэвлэлийн бага хурлын үеэр цохон тэмдэглэсэн байна. Түүнчлэн Шинжааны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох, "хүний эрхийг хамгаалах нэрийдлээр хуурамч мэдээлэлд үндэслэн" БНХАУ-ын эсрэг хориг арга хэмжээ авсныг эрс эсэргүүцэж байна гэж тэрбээр мэдэгджээ.