Жорж Флойдыг хөнөөсөн гэх цагдаагийн алба хаагчийн шүүх хурлыг өнөөдөр шууд дамжуулна 

Өнгөрөгч оны тавдугаар сард АНУ-ын иргэн Жорж Флойдыг санамсаргүй хөнөөсөн хэрэгт буруутгагдаж байгаа Миннесота мужийн цагдаагийн алба хаагчийн шүүх хурал өнөөдөр эхэлнэ. Шүүх хурлыг интернэтээр шууд дамжуулан үзүүлэх бөгөөд сэжигтэн Дерек Чаувинд зэвсэггүй хүн хөнөөсөн хэргээр олон жилийн хорих ялыг шүүхээс оноож магадгүй байна.  Миннесота мужийн шүүхээс урьд өмнө нь интернетээр болон телевизээр хурлыг шууд дамжуулан үзэх зөвшөөрөл олгож байгаагүй байна. “Шүүхийн телевиз” шууд дамжуулалтыг гурван камераар явуулах бөгөөд нэг камераа Дерек Чаувин руу чиглүүлж, түүний үйлдэл, нүүрний хувирал бүрийг харуулах юм байна. Энэ хэргийг хэрхэн шийдэхийг олон нийт хүлээж байгаа ч “Ковид-19”-ийн халдварын улмаас танхимд олон хүн нэвтрэх боломжгүй болсон тул шүүх хурлыг шууд дамжуулах зөвшөөрлийг эрх баригчид олгожээ.