Монгол улсын 21 тамирчин Токиог зорих эрхээ аваад байна 

Ширээний теннисний төрлөөр “Токио 2020” наадамд оролцохоор болсон Монгол улсын шигшээ багийн тамирчин ОУХМ Э.Лхагвасүрэн, СМ Б.Болор-Эрдэнэ нарын эрхийг ОУ-ын ширээний теннисний холбооноос баталгаажуулсан талаар Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээлсэн байна. Ингэснээр манай улсын ширээний теннисчид түүхэнд ДАШТ-д оролцож байснаасаа хойш 60 жилийн дараа анх удаа зуны олимпын наадамд оролцохоор болжээ. Мөн 18 настай Б.Болор-Эрдэнэ одоогоор олимпыг зорих хамгийн залуу тамирчин болоод байгаа юм. Одоогоор Монгол улсын үндэсний шигшээ багийн 21 тамирчин олимп, паралимпын эрхийн болзол хангаад байна. Тодруулбал теннисчдээс гадна Олон улсын боксын холбооноос Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Э.Цэндбаатарын чансааг үндэслэн олимпд оролцох эрхийг нь баталгаажуулснаар манай эрэгтэй боксчид одоогоор 2 эрхтэй болоод байгаа бол тамирчин М.Мягмаржаргал эмэгтэйчүүдийн -75 кг-ийн жинд олимпд оролцох эрх авснаар Монголын спортын түүхэнд шинэ амжилт тогтоогджээ. Токиог зорихоор болсон нийт тамирчдын жагсаалтыг үзүүлбэл: 

ЧӨЛӨӨТ БӨХ

С. Батцэцэг

Т. Тулга 

БОКС

Э. Цэндбаатар

Б. Чинзориг 

Н.Мягмаржаргал 

БАЙТ ХАРВАА

Б. Отгонболд

БУУДЛАГА

О. Гүндэгмаа

Э. Даваахүү

О. Есүгэн

Ц. Анударь

САГСАН БӨМБӨГ

3×3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг 

ШИРЭЭНИЙ ТЕННИС

Э. Лхагвасүрэн.

Б. Болор-Эрдэнэ

ХӨНГӨН АТЛЕТИК

Б.Сэр-Од

Б. Бямбажав

Б. Мөнхзаяа

ПАРА ТАЕКВОНДО

Х. Энхтуяа

Г. Болор-Эрдэнэ

ПАРА ПАУЭРЛИФТИНГ

Э. Содномпилжээ

ПАРА БАЙТ ХАРВАА

Н. Мөнхбаатар

ПАРА БУУДЛАГА

З. Ганбаатар нар эрхийн болзол хангаад байгаа тухай Биеийн тамир, спортын үндэсний хороо алба ёсны цахим хуудсандаа мэдээлжээ. 2021.07.23-08.08-ны өдрүүдэд зуны XXXII олимпын наадам, 2021.08.24-09.05-ны өдрүүдэд зуны XVI паралимпын наадам зохион байгуулагдана.