Словени улсад хатуу хөл хорио тогтооно 

Словенийн эрх баригчид “Ковид-19”-ийн халдвар авсан хүмүүсийн тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор ирэх дөрөвдүгээр сарын 1-ээс 11-ийг хүртэл хорио цээрийн дэглэмийг чангатгаж, тус улсаас гадагш зорчих эрхийг түр хугацаагаар хязгаарлах шийдвэр гаргасан байна. Энэ үеэр Словенийн бүх цэцэрлэг, сургууль, их дээд сургуулиудыг хааж, өвхөн хүнсний дэлгүүр, эмийн сан, банк, шуудан, автомашины завсар үйлчилгээний газрууд, шатахуун түгээх станцууд ажиллана. Түүнчлэн нэг гэр бүлийн гишүүн биш бол уулзахыг хоригложээ. Словенийн эрх баригчид мөн орон даяар хөдөлгөөнийг хязгаарлахаар болсон байна.